Златаны хамрыг хугалав

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Златаны хамрыг хугалав

Златаны хамрыг хугалав

Шведийн хөлбөмбөгийн амьд домог Златан Ибрахимовичийн хөшөө түүний анхны унаган баг Малмо клубын цэнгэлдэхийн өмнө сүндэрлэсэн билээ. Гэвч өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-нд Шведийн лигийн Хаммарби багийн 25%-ийг эзэмшиж эхэлснээр Малмо клубын фэнүүд түүнийг үзэн ядаж эхэлсэн.

Хаммарби клуб нь Малмо клубын мөнхийн өрсөлдөгч тул Малмо клубын дэмжигчид өөрсдийн хайртай тоглогч Златан Ибрахимовичийг Хаммарби багийг дэмжсэнд уурсаж байгаа юм. Ийнхүү Малмо клубын дэмжигчид Златаны хөшөөг шатааж, хөлийг нь тайрч, толгойд нь суултуур углаж, эцэстээ хамрыг нь тайрав.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж