Галапагос арлын орчимд 2.3 тонн газрын тос алдагджээ | News.MN

Галапагос арлын орчимд 2.3 тонн газрын тос алдагджээ

Галапагос арлын орчимд 2.3 тонн газрын тос алдагджээ

Галапагос арлын орчимд 2.3 тонн газрын тос алдагджээ

Газрын тос ачсан ачааны усан онгоц хөмөрснөөс болж Галапагос арлын онцгой албаныхан арлын орчимд алдагдсан 2.3 тонн газрын тосыг цэвэрлэх ажилд яаралтай орлоо хэмээн албаныхан твиттер хуудастаа мэдээлжээ.

ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй тус арал дээр дэлхийн өөр хаана ч байдаггүй гайхамшигтай экосистем байдаг билээ. Чарльз Дарвин эволюцийн онолоо гаргаж асан Эквадорын энэхүү арал дээр болсон дээрх осолд байгаль хамгаалагч эрдэмтэд маш их санаа зовж байгаа аж.
Осол газрын тос дүүргэсэн контейнерийг усан онгоцонд ачих үед гарчээ. Тухайлбал, контейнерийг ачиж байсан өргөгч кран удирдлагаа алдаж, усан онгоцны тавцан дээр унасан байна. Улмаар усан онгоц хөмөрч, гурван контейнер усанд унажээ. Усан онгоцны багийнхан амжиж онгоцноос буусан бөгөөд багийн нэг гишүүн шархадсан аж.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: CNN.COM
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж