Дэлхийн дулааралд таргалалт хүчтэй нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн дулааралд таргалалт хүчтэй нөлөөлдөг

Дэлхийн дулааралд таргалалт хүчтэй нөлөөлдөг

АНУ-ын таргалалтын эсрэг нийгэмлэгээс хийсэн судалгаа илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүсээс 20 хувь буюу жилд 700 сая тонн СО2 илүү ялгаруулдаг ба энэ нь хүн төрөлхтний ялгаруулдаг нийт хүлэмжийн хийний 1.6 хувь гэсэн үр дүнг танилцуулжээ.

Нийгэмлэг судалгаандаа хүлэмжийн хийн мэдээлэл, хүн амын мэдээлэл, таргалалтын тархалтын мэдээллийг цуглуулж боловсруулсан байна. Тэдний хэлснээр, хүмүүсийн таргалалт энэ эрчээрээ өссөөр байвал зөвхөн хүн төрөлхтний ялгаруулж буй хүлэмжийн хийтэй тэмцэж, ирээдүйн хамгийн том асуудлуудын нэг болох аж.
Илүүдэл жинтэй хүний хэвийн хэмжээнээс их метаболизм, хоол боловсруулах, шингээх, тэднийг тээвэрлэхэд зарцуулагдах илүү түлш зэрэг нь хүлэмжийн хий, СО2, метан, натрийн оксид гэх мэтийг илүү ялгаруулж байна гэж судлаачид үзжээ. Тэд ийнхүү судлахдаа 30 кг/м.кв-аас дээш хэмжээг илүүдэл жинтэй хэмээн үзсэн байна. Харин олон улсын стандартад 25 кг/м.кв хэмжээг хэвийн хэмжээ гэж үздэг ажээ.
Хүн тус бүрт хувааж үзвэл дээрх судалгааны дүн нь илүүдэл жинтэй нэг хүн хэвийн жинтэй нэг хүнээс жил бүр метаболизмынхоо үр дүнд 81 кг, хоол боловсруулах үйл ажиллагааны дүнд 593 кг, тээвэрт 476 кг СО2 илүү ялгаруулдаг гэсэн үг.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж