Дэлхийн нээлт МОНГОЛД: “Next”-ийнхэн “TCL” брэндийн P8 зурагтаар бэлэг барилаа | News.MN

Дэлхийн нээлт МОНГОЛД: “Next”-ийнхэн “TCL” брэндийн P8 зурагтаар бэлэг барилаа

Дэлхийн нээлт МОНГОЛД: “Next”-ийнхэн “TCL” брэндийн P8 зурагтаар бэлэг барилаа

Дэлхийн нээлт МОНГОЛД: “Next”-ийнхэн “TCL” брэндийн P8 зурагтаар бэлэг барилаа

Электрон барааны дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалдаг “Next” группийн хамт олон 10 жилийнхээ ойгоо тохиолдуулан хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан нь технологиор тэргүүлэгч “TCL” брэндийн 4K UHD, AI хиймэл оюун ухааны технологид суурилсан Р8 ухаалаг зурагт байлаа.

Дэлхийн нээлтийг Монголд нэвтрүүлж буй “Next”-ийнхэн бүх салбараараа “TCL”-P8 ухаалаг зурагтыг худалдаалж эхэлсэн баяраа хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэсэн юм. “TCL” брэндийн 4K UHD, AI технологи дээр суурилсан Р8 ухаалаг зурагт нь "Google assistant" дэмждэг бөгөөд хүссэн хайлт, командыг эх хэлээрээ өгөх давуу талтай ба sport mode, game mode зэрэг сонголтууд нь үзэгч хэрэглэгчийг тухайн спортын тэмцээнийг зааланд фанатуудын хамт үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх бол gamer-уудын хувьд командын ямар нэгэн хоцрогдолгүйгээр хүссэн цахим тоглоомоо тоглох боломжийг олгодог юм. Тиймээс “TCL”-Р8 зурагтын нээлтийн баярт технологийн дэвшлийг таашаагч “Next”-ийн үнэнч хэрэглэгчид олноороо ирсэн байлаа.

Амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ уриатай “Next” группийн хамт олон “TCL”-Р8 зурагтын нээлтэд ирсэн хүмүүсийн дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, электрон барааны шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүнийг хямд өртгөөр дуудлага худалдааны нэрлэсэн үнээр зарж бэлэг барьсан юм. Мөн азтай сугалааны эздийг тодруулж “Encok” вluetooth холболттой чихэвч, “Smart Watch”, “KTV” утасгүй микрофон, “Roll up” бөмбөр зэрэг “Next electronics”-ийн худалдаалдаг шилдэг брэндүүдийн бараа бүтээгдэхүүнээр урамшуулсан төдийгүй супер азтанаар нийслэлийн 96 дугаар сургуулийн 6б ангийн сурагч О.Хашбаяр шалгарч 43 инчийн “TCL” зурагтын эзэн боллоо.

2009 онд байгуулагдсан “Next" групп дэлхийн жишигт хүрсэн төгс хөгжлийг Монголд бий болгох зорилт тавин ажиллаж байгаа нь “TCL”-Р8 зурагтын нээлтийн баяраас харагдаж байсан юм. Орон даяар 16 салбартай энэ хамт олон 6000 гаруй нэр төрлийн цахилгаан бараа болон дэлхийн шилдэг брэндийн тавилгуудыг төв агуулахаасаа хэрэглэгчдийн гэрт хүргэдгээрээ давуу талтай. Өргөн сонголттойгоор түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг “Next” Монголд төдийгүй дэлхийд анх удаа явуулын засварын төвийг тусгай тоноглогдсон машинаар гүйцэтгэж байгаа бөгөөд 800 км-ын алсад ч засвар үйлчилгээ хийдэг. Түүнчлэн Монголын хамгийн анхны цахилгаан барааны онлайн сайт www.next.mn-ийг 2011 онд байгуулж байсан бол энэ жил хиймэл оюун ухаанд суурилсан технологиор хөгжүүлэн шинэчлээд байгаа юм байна. Ийм бахархам түүхтэй “Next” групп “TCL” брэндийг Монголд 2010 оноос эхлэн худалдаалах болсон бөгөөд өдгөө Монгол дахь гурав дахь гол брэндийн нэг болгож чаджээ.

“TCL”-Р8 МОНГОЛЧУУДЫН ХЭРЭГЛЭЭНД БҮРЭН НИЙЦНЭ

“TCL” корпорацийн Ази, Номхон далайн бүс хариуцсан менежер хатагтай Б.Керол: Олон улсын ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч “TCL” корпораци 1981 онд байгуулагдсан бөгөөд дэлхий даяар 75 мянган ажилтантай, 23 үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө “TCL” дэлхийн 160 орныг хамарсан борлуулалтын сүлжээтэй, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэлээрээ хамгийн хурдацтай хөгжсөн корпорациар тодроод байна. Бид ухаалаг зурагт үйлдвэрлэлээрээ “Самсунг”-ийн хамтаар бусад өрсөлдөгчдөөсөө тэргүүлдэг. Ирээдүйд илүү олон ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Манай бүх бүтээгдэхүүнийг монголчууд хэрэглэдэгт баяртай байдаг. “TCL”-Р8 зурагт монголчуудын хэрэглээнд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

ЭНЭ ЗУРАГТ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУСТ ХАМГИЙН ИХ ТААЛАГДАНА

Youtuber Gremix: Намайг www.youtube.com-д тоглоомын бичлэг оруулдаг гэдгээр хүүхэд залуус мэдэх байх. Орчин үед зурагтыг зөвхөн кино, нэвтрүүлэг үзэхээс гадна бүх төрлөөр ашиглах боломжтой болсон. Тиймээс би зурагтаар видео тоглоом тоглох дуртай. Видео тоглоом гэхээр монголчууд РС гэж ойлгодог. Гэтэл дэлхий нийт гэртээ зурагтаараа төрөл бүрийн тоглоом тоглодог болсон. Мэдээж манай залуу үеийнхэн зурагтаараа Playstation тоглохын сайхныг мэддэг гэж боддог. Энгийн зурагтаар тоглоом тоглоход бага зэргийн хоцрогдол мэдрэгддэг. Харин “TCL”-Р8 зурагтын game modе нь ямар ч хоцрогдолгүй юм байна. Тиймээс орчин үеийн залуус болон видео тоглоом сонирхогчдод хамгийн их таалагдах зурагт болно гэж бодож байна.

МОНГОЛ ХЭЛТЭЙ БОЛОХООР ХАЙЛТЫН ГОРИМД ИЛҮҮ ХЯЛБАР

“NBA TALK-ын хөтлөгч Г.Идэр-Ууган: “Next”-ийн хамт олон манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч болж байгаад баяртай байна. “TCL” брэндийн Р8 зурагтыг би туршиж үзлээ. Монгол хэлтэй болохоор хайлтын горимд илүү хялбар ажиллаж байна. Спорт сонголтыг нь сонговол яг тухайн зааланд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг өндөр чанартай дуугаралттай нь их таалагдлаа. "TCL"-Р8 зурагтаараа бүгдээрээ NBA-ыг хамтдаа үзэцгээе.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тулга 2019-12-24 82.6.228.7

Хятадын зурагт. Хүмүүс гар утас, таблет , компьютер дээр дуртай юмаа үзчихдэг болсоон. Хаана байгаа газраа. Орос эхнэрийн мөөмний сүү гэдэг шиг.

Avatar

Зочин 2019-12-24 1.223.35.59

chadvartai humuus shakgaruulj surgahgui , ariin haalga haraad baihaar danda chadvargui humuus l deed surguulid surch baigaa bolool ingej yu ch hiij chadahguin baigaa. ichig ichig ye ye boovoo

Avatar

Зочин 2019-12-24 1.223.35.59

oorsdoo tv hiij chadahgui ichig ichig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж