Эдинсон Кавани Атлетико Мадрид клубтэй нэгдлээ | News.MN

Эдинсон Кавани Атлетико Мадрид клубтэй нэгдлээ

Эдинсон Кавани Атлетико Мадрид клубтэй нэгдлээ

Эдинсон Кавани Атлетико Мадрид клубтэй нэгдлээ

Өнөө цагийн сонгодог довтлогчдын нэг, Парис Сен-Жермен клубын 32 настай уругвай довтлогч Эдинсон Кавани Испаний Атлетико Мадридтай гурван жилийн гэрээ байгууллаа. Түүний ПСЖ клубтэй байгуулсан гэрээ нь 2020 оны зургадугаар сард дуусч байгаа учир тэрбээр гэрээгээ дуусмагц дараа зун Атлетико Мадрид клубтэй үнэгүй нэгдэнэ.

Анх 2013 онд Наполи клубээс ирж байсан Кавани ПСЖ клубын төлөө 289 тоглолтод 195 гоол оруулж, ПСЖ багийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон. Эдинсон Кавани энэ улиралд бэртлийн улмаас ердөө 10 тоглолтод оролцож, гуравхан гоол оруулаад байна. Түүнийг орлуулахаар ПСЖ клуб Италийн Интер Миланаас Мауро Икардиг зээлээр авчирсан билээ.

                                                                                                                                        Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж