"ДОХ-той байлаа гээд хэн ч тэр нууцыг задруулж болохгүй" | News.MN

"ДОХ-той байлаа гээд хэн ч тэр нууцыг задруулж болохгүй"

"ДОХ-той байлаа гээд хэн ч тэр нууцыг задруулж болохгүй"

"ДОХ-той байлаа гээд хэн ч тэр нууцыг задруулж болохгүй"

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нэгэн цайны газарт бэлтгэгчээр ажиллаж байсан эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрбээр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч байжээ. Түүний хамтран амьдрагч ч мөн халдвар тээгч байсан гэдгийг дээрх үйл явдлын дараа тогтоожээ. Үүнтэй холбогдуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хоол хүнсээр дамжин халдвар тархсан байх магадлалтай хэмээн ярьж, бичиж буй. Ингэж үзэх шалтгаан нь талийгаач өвчний улмаас гар, шууны хэсэгтээ олон тооны ил харагдах шархтай байсан явдал. Энэ талаар мэдээлэл авсан иргэд айж, түгших нь мэдээж. Үнэхээр ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний ил харагдах шарх, сорвиноос бусдад халдвар тарах тохиолдол бий юу?

Мэргэжлийн эмчээс энэ талаар тодруулахад “Энэ бол шинжлэх ухааны үүднээс боломжгүй зүйл. Учир нь ХДХВ-ийн халдвар хүний биеэс гадагшлангуут шууд үхдэг" гэв. Өөрөөр хэлбэл, бэлтгэгч хийдэг хүн ил харагдах шарх, сорвитой байгаад түүнээс нь цус гарсан тохиолдолд хоол хүнс рүү орох явцдаа нян нь үхэждэг. Тэгэхээр халдвар дамжих ямар ч боломжгүй. Мэдээж цайны газарт ажиллаж буй ямар ч хүн эрүүл ахуйн наад захын шаардлага хангасан байх ёстой. Гэхдээ ХДХВ-ийн халдвартай хүн цайны газарт бэлтгэгчээр ажиллаж болохгүй гэж онцгойлж болохгүй аж.

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүст тулгардаг нэг асуудал бол хөдөлмөр эрхлэлт. Ийм өвчтэй хүмүүс олон улсын гэрээ конвенц, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх эрхтэй. Гэхдээ эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотой тодорхой хязгаарлалт үүсдэг байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар эдгээр хүмүүсийн эрхэлж болохгүй ажлууд байдаг. Үүнд цус, биологийн шингэнтэй шууд харьцдаг эрүүл мэнд, эмнэлгийн байгууллага хамаарах аж. Тухайлбал, төрөх, эмэгтэйчүүд, шүдний эмнэлэг, задлан шинжилгээ, лаборатори, эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж болон халдвартай хүнтэй шууд харьцдаг эмч, эмнэлэг, эрдэм шинжилгээний ажилчид ордог байна.

Үүнээс гадна цусны төв болон био бэлдмэлийн үйлдвэр, гемодиализэд ажилладаг, эмнэлгийн багаж хэрэгсэл угааж ариутгадаг хүмүүс, үйлчилгээ засварын инженер, техникийн ажилчид хамаарах юм. Дээрх ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ХДХВ-ийн шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Хэрэв халдвартай бол ажиллаж болохгүй аж.

Харин ажиллах боломжтой газруудад ХДХВ-ийн халдвартай хүнийг ажилд авахгүй байх, ажлаас халах нь ялгаварлан гадуурхаж буйг илтгэнэ. Энэ бол тухайн өвчтөн, эмч хоёрын хуулиар хамгаалсан нууц. Удирдлага, хамт олон мэдэх шаардлагагүй. Ямар нэгэн байдлаар мэдсэн тохиолдолд хувь хүний эрүүл мэндийн нууцыг задруулсан, бусдад тараасан гэх үндэслэлээр зөрчлийн болоод Эрүүгийн хуулиар шийтгүүлэх ялтай юм байна. Энэ талаар бид Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ийн референт Г.Золзаяатай ярилцлаа.

-Аливаа байгууллагад ажиллаж байсан хүн ХДХВ-ийн халдвараар нас барсан тохиолдолд нэр, хаяг, ажлыг нь ил зарлавал хувь хүний эрүүл мэндийн нууцад халдсан болох уу?

-Тийм. Тэр нууцыг хэн ч задруулж болохгүй шүү дээ. Тухайн өвчтөн болон эмч хоёрын хоорондын асуудал. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хүртэл эцэг, эхэд нь заавал мэдэгдэнэ гэсэн зүйл байхгүй. Хүүхдийн эрүүл мэндийн нууц гэж явдаг. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд эцэг эхэд нь мэдэгдэнэ.

-Цайны газарт бэлтгэгчээр ажиллаж байсан халдвартай хүний талаар бичиж, ярьж буй нь тухайн хүний нууцад халдсан хэрэг мөн үү?

-Яг юу болсон, ямар мэдээлэл цацагдсан талаар мэдээлэл бага байна. Гэхдээ тухайн хүн халдвартай байгаад нас барсан эсэх нь өвчтөн, эмч хоёрын нууц байх ёстой. Үүнийг гадагш нь задруулах ёсгүй.

-Хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага тооцох уу?

-Хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Энэ нууцад хувь хүний эрүүл мэндийн нууцыг хамааруулж ойлгоно. Үүнийг задруулсан болон бусдад дамжуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 10-д тухайн этгээдийг 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэл хүлээлгэнэ гэж заасан байдаг. Хэн задруулсныг шүүхээр мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогоод хариуцлага хүлээлгэх юм. Мөн Эрүүгийн хуульд хүнийг ялгаварлан гадуурхах нь гэмт хэрэг гэж үздэг болсон.

-Монголд ХДХВ-ийн халдвартайн улмаас ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа тохиолдол хэр их гардаг вэ? Танайд энэ төрлийн гомдол ирдэг үү?

-Хоёр гомдол ирж байсан. Нэлээн хэдэн жилийн өмнө халдвартай хүний овог нэр, эрхэлдэг ажлыг нь ил зарлаад сонин дээр бичиж байсан тохиолдол бий. Үүнтэй холбоотой нэр төрд халдаж, нууцыг нь задруулсан гэх гомдол ирж байсан. Тухайн үед ХЭҮК уг сониноор залруулга хийлгэж, уучлалт гуйлгаж байв. Нөгөө гомдол бол хувийн байгууллагад ажилладаг иргэнээс ирж байсан. Тухайн байгууллага ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа хариуг нь удирдлага нь өөр дээрээ авч үзсэн байв. Ингээд ажилтнуудын дунд нэг алба хаагч нь халдвартай гэдгийг мэдсэн байна. Үүнээс хойш тухайн ажилтнаа байнга ялгаварлаж, нэр хоч хүртэл өгдөг болжээ. Улмаар ажилтан ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, гарсан байдаг. Ингээд манайд гомдол гаргасан. Тухайн асуудлыг бид эвлэрүүлэх замаар шийдэж, гомдол гаргасан иргэн эргээд ажилдаа орсон. Байгууллагын удирдлага ямар ч тохиолдолд ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээг өөр дээрээ авч болохгүй. Энэ нь ХДВХ-ийн халдвартай хүнээс гадна бусад хүний эрүүл мэндийн нууцад халдаж буй асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

showman 2019-12-24 104.59.120.41

гарын арьсан дээр яр шарх гарвал тэр хүн эрүүл биш мэдээж ямар 1 1вчтэй бж таарна, хоолны газар ажиллах хүмүүс эрүүл байх ёстой, ДОX ч бай хамуу ч бай харшил ч бай ийм яр шархтай хүнээр хоол хийлгэж угаасан аяганд нь хоол идэх хүн байна уу??

Avatar

Зочин 2019-12-24 139.5.217.169

Халдвар тээгч тараагч гадныхныг яахуу??

Avatar

Зочин 2019-12-24 66.181.168.199

ямар ч ил шархтай хүн нийтийн үйлчилгээний салбарт ажиллаж болохгүй биз дээ. халдвар нь дамждаг өчнөөн өвчин байгаа биз дээ.
хүний үс хоолнод дотор явж байхад хичнээн муухай байдаг билээ7 эсвэл хоолон дотор чинь үс явж байх тийм сайхан уу?

Avatar

Зочин 2019-12-24 103.14.38.137

ямар аймаар юм бэ

Avatar

Зочин 2019-12-24 202.179.31.6

Yu ve,eruul bidnii erh haana yavna ve,ochij ochij hoolni gazar ajluulaad bh daa yadin be,yu gesen ug ve,hoolond nyan ni orood shuud uhdeg gene uu,ee burhan mini,yamar zavaan ,baliar hogiin niigem gej iim bdag bnaa,estoi oi gutaj bna

Avatar

иргэн 2019-12-24 192.82.65.141

Халдьартай хүнийг ажилд авахгүй гэх нь зөв биздээ? Ил шархтай хүн дох той бол халдвар тарахгүй гэдэгт эргэлзэнэтарх магадлал өндөр.

Avatar

Зочин 2019-12-24 182.160.2.113

Эмчээ хэлсэндээ хариуцлага хүлээхүү. тэгээд ДОХ чинь зүү тариураар, шүдний багаж хэрэгслээр халдвардладаг гээд нэг удаагийн тариур, багаж хэрэгсэл ашиглах ёстой гэдэг дүрэм, заавар чинь огт үндэслэлгүй хэрэг үү? ДОХ-той хүнд хүсэн зүү тариураар халдварын вирус тархахгүй гэх гэв үү?.

Avatar

зочин 2019-12-24 192.82.64.248

хүүхдийн өвчнийг эцэг эхэд нь хэлэхгүй, хэнд хэлэх вэ? хэн хариуцаж эмчлэх вэ, худлаа хэлбэрдэх, хийрхэхээ болимоор юм, хүүхдийн эрх ашиг хамгаалах өчнөөн ажил байхад…

Avatar

зочин 2019-12-24 192.82.64.248

асуудал ДОХ-доо биш, ерөөсөө гарандаа ил олон шархтай, цус нь гарч байгаа хүн, нийтэд зориулсан хоол бэлтгээд ажиллаж байж болохгүй биздээ???? мэрэгжлийн хариулт өгч байгаа эмч зөвхөн ДОХ-той иргэний эрх талаас нь хариулт өгсөн байна, хэрэглэгчийн эрх ашиг яах вэ? тэр нууц задруулах энэ тэр бол тусдаа асуудал байх.

Avatar

Ард 2019-12-24 202.70.34.70

ЁСТОЙ ИТГЭХГҮЙ БАЙНА. ЁСТОЙ ЁСТОЙ ЁСТОЙ….

Avatar

зочин 2019-12-24 192.82.64.248

асуудал ДОХ-доо биш, ерөөсөө гарандаа ил олон шархтай, цус нь гарч байгаа хүн, нийтэд зориулсан хоол бэлтгээд ажиллаж байж болохгүй биздээ???? мэрэгжлийн хариулт өгч байгаа хүтүүс зөвхөн ДОХ-той иргэний эрх талаас нь хариулт өгсөн байна, хэрэглэгчийн эрх ашиг яах вэ? тэр нууц задруулах энэ тэр бол тусдаа асуудал байх.

Avatar

Зочин 2019-12-24 124.158.110.82

тэгээд тийм өвчтэй хүн нийтийн хоол бэлдээд байх даа яадаг юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж