Конорын тулааны тасалбар 3-хан минутад зарагдаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Конорын тулааны тасалбар 3-хан минутад зарагдаж дуусчээ

Конорын тулааны тасалбар 3-хан минутад зарагдаж дуусчээ

Конор Макрегорын UFC-дээ эргэн ирж буй тулааны тасалбар гуравхан минутын дотор зарагдаж дуусчээ. The Notorious хочит ирланд тулаанч ирэх оны нэгдүгээр сарын 19-нд Лас Вегас хотод зохион байгуулагдах UFC-246-т Cowboy хочит Доналд Сиронигийн эсрэг тулалдах билээ.

Тасалбарын хувьд өнгөрсөн Баасан гаригт худалдаалагдаж эхэлсэн бөгөөд гуравхан минутад зарагдсан нь рекорд тогтоосон хэмээн UFC-ийн ерөнхийлөгч Дана Уаит мэдэгдлээ. Үнийн тухайд тус тасалбар нь 300-1000 ам.долларын хооронд зарагдсан байна.

UFC-246 нь 10 сая ам.дрлларын ашигтай зохион байгуулагдана хэмээн үзэж байгаа аж. Лас-Вегасын бооцооны газруудад 13 cарын дараа эргэн ирж буй Конор Макрегорыг тулаанд ялна гэж үзэж байна.

Конор Макрегор (-275)

Доналд Сирони (+215)

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: BUZZ.IE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж