Конор Макрегорын UFC-дээ эргэн ирж буй тулааны тасалбар гуравхан минутын дотор зарагдаж дуусчээ. The Notorious хочит ирланд тулаанч ирэх оны нэгдүгээр сарын 19-нд Лас Вегас хотод зохион байгуулагдах UFC-246-т Cowboy хочит Доналд Сиронигийн эсрэг тулалдах билээ.
Тасалбарын хувьд өнгөрсөн Баасан гаригт худалдаалагдаж эхэлсэн бөгөөд гуравхан минутад зарагдсан нь рекорд тогтоосон хэмээн UFC-ийн ерөнхийлөгч Дана Уаит мэдэгдлээ. Үнийн тухайд тус тасалбар нь 300-1000 ам.долларын хооронд зарагдсан байна.
UFC-246 нь 10 сая ам.дрлларын ашигтай зохион байгуулагдана хэмээн үзэж байгаа аж. Лас-Вегасын бооцооны газруудад 13 cарын дараа эргэн ирж буй Конор Макрегорыг тулаанд ялна гэж үзэж байна.
Конор Макрегор (-275)
Доналд Сирони (+215)
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: BUZZ.IE
Холбоотой мэдээ