Юта Жазз болон Кливленд Кавальерс багууд солилцоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Юта Жазз болон Кливленд Кавальерс багууд солилцоо хийлээ

Юта Жазз болон Кливленд Кавальерс багууд солилцоо хийлээ

NBA-ийн солилцоо наймаа өнөөдрөөс эхэлж байна. Энэ улирлын эхний солилцоо Жазз болон Кавальерс багуудын хооронд боллоо. Юта Жазз баг өөрсдийн сэлгээний холбон тоглогч, австрали гаралтай Данте Экзам болон ирээдүйн хоёрдугаар тойргийн хоёр эрхийн хамт Кливленд Кавальерс баг руу Жордан Кларксоны төлөө солив.

2014 оны NBA-ийн драфтын тавдугаар сонголт Данте Экзам өнгөрсөн зун Юта Жазз багтай 3 жилийн 33 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. Гэвч Данте Экзам сүүлийн гурван улиралд ердөө 67 тоглолтод оролцсон нь Жазз багийн удирдлагуудад таалагдаагүй бололтой.

Жордан Кларксоны хувьд сүүлийн дөрвөн улирал ердөө тавхан тоглолт өнжиж, энэ улиралд 14,6 оноо 37,1 %-тай гурван онооны шидэлт гүйцэтгэж байна. Кливленд Кавальерс баг ингэснээр Колин Сикстон, Дариус Гарланд, Маттью Делладево, Данте Экзам зэрэг холбон тоглогчидтой боллоо.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж