Зэсийн ханш өссөн ч Монголын орлого буурчээ | News.MN

Зэсийн ханш өссөн ч Монголын орлого буурчээ

Зэсийн ханш өссөн ч Монголын орлого буурчээ

Зэсийн ханш өссөн ч Монголын орлого буурчээ

Лондоны металын бирж дээр тонн зэсийн ханш 6155.50 ам.доллар байна. Энэ сарын 11-ний өдөр 6055 ам.доллар байсан зэсийн ханш ийн 100 ам.доллараар өсжээ.

Монгол Улс энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 1292.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.8 мянган тонноор бага үзүүлэлт аж. 2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1824.2 сая ам.доллар байсан бол энэ оны 11 сарын байдлаар 1671.0 сая ам.доллар байна.

Ирэх 2020 онд Монгол Улс уул уурхайн салбараас гурван их наяд гаруй төгрөг олохоор тооцсоны 30 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олох төсөөлөлтэй буй. Тонн зэсийн зах зээлийн ханшийг ирэх онд 5991 ам.доллар байна гэсэн таамагт суурилж, Тогтворжуулалтын санд зэсээс мөнгө төвлөрүүлэхгүй гэж тооцсон билээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Янжин 2019-12-24 49.195.193.80

Татвараар хэдийг авдгаа л ярь. Олон нийтийн дэд бүтэц, зам харгуй, шугам сүлжээ, эрчим хүч ядуу дорой байгааг чинь харахаар татвараа ч авч чаддаггүй мулгуу улс харагдаад байгаамалдаа.

Тэгсэн хэрнээ нэг муу хөлсний ажилчдын цалингаас шууд хураах нийгмийн даатгалын гараа сарвайгаад ичдэггүй, ү****ц төр засаг!

Avatar

Зочин 2019-12-24 49.0.212.45

Гоё гоё, баялгийн х****л гэдэг чинь энэ дээ

Avatar

Зочин 2019-12-24 103.9.90.3

Ene toonuudaas yu oilgochood shulsee uschuuleed baina daa hahaha

Avatar

Зочин 2019-12-24 202.126.89.163

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 өрөө байрыг 3-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж