"Korean Air"-ийн өв залгамжлагчид эцгийнхээ суудлыг булаацалдав | News.MN

"Korean Air"-ийн өв залгамжлагчид эцгийнхээ суудлыг булаацалдав

"Korean Air"-ийн өв залгамжлагчид эцгийнхээ суудлыг булаацалдав

"Korean Air"-ийн өв залгамжлагчид эцгийнхээ суудлыг булаацалдав

Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөө бүхий гэр бүлийн том компаниудыг чаебол гэж нэрлэдэг. Чаеболын  өв залгамжлагчид, үр хүүхдүүдтэй холбоотой дуулианууд тус улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг билээ.

Тэдний дотор агаарын тээврийн “Korean Air” компанийг эзэмшигч Чо овогтны гэр бүлийнхэн хэзээнээс дуулиантай, хоорондоо зөрчилдөөнтэй амьдардгаараа алдартай. Тус компанийн толгой компани “Hanjin Group”-ийн ерөнхийлөгч Чо Ян Хо өнгөрсөн дөрөвдүгээр сард таалал төгссөн бөгөөд түүнийг хүү Чо Вон Тэ нь залгамжилсан юм.

Гэтэл маш их дуулиан шуугианы дараагаар хэсэг нам жим байсан гэр бүл нас барсан эцгийнхээ суудлыг булаацалдан дахин олны анхаарлыг татаж эхэллээ.  Тодруулбал, өчигдөр /2019.12.23/ Чо Ян Хогийн охидын нэг Хидер Чо гэнэтийн мэдэгдэл хийж, дүүгээ талийгаач эцгийнхээ гэрээслэлийг зөрчин, бусад өв залгамжлагчидтай зөвлөлдөлгүй дур мэдэн шийдвэр гаргаж байна гэж шүүмжилжээ.

Уг мэдэгдэлд “Эцэг минь гэрээслэлдээ “Hanjin Group”-ийг эв нэгдэлтэйгээр удирдахыг бидэнд захисан. Гэтэл миний дүү болох Чо Вон Тэ нь эцгийн минь гэрээслэлийг үл хүндэтгэн менежментийн чухал шийдвэрүүдийг өөрөө дур мэдэн гаргаж байна. Тиймээс группын үйл ажиллагааг зөв зарчмаар явуулахын тулд бусад хувь эзэмшигчидтэй зөвлөлдөж, арга хэмжээ авах болно” хэмээн бичжээ.

Хидер Чо, Чо Вон Тэ, Эмили Чо нар “Hanjin Group”-ийн 6,43, 6,46, 6,42 хувийг тус тус  эзэмшдэг юм. Талийгаачийн охид болох Хидер Чо, Эмили Чо нар “Korean Air” компанийн удирдлагын багт ажилладаг байсан ч хувийн зан араншингийн доголдлоос болоод өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёулаа албан тушаалаасаа огцорч байв.

Хидер Чо нь 2014 онд “Korean Air”-ийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийг өөрийг нь таньсангүй, өөрт нь муу үйлчиллээ гэж зодож, дарамталсан бөгөөд үүнээс болж “Korean Air”-ийн онгоц Нью-Йоркийн нисэх буудалд буцан газардаж байжээ. Тухайн үед үйлчлэгч түүнд самар өгөхдөө тавганд хийж өгөлгүй, ууттай өгснөөс болж энэ асуудал үүссэн тул хэвлэлүүд энэ хэргийг “самарны хэрэг” хэмээн гарчиглаж байлаа. Түүнд шүүхээс нислэгийн хуулийг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр нэг жилийн ял оноосон боловч 2015 оны тавдугаар сард батлан даалтаар сулласан юм.

Ингээд “самарны хэрэг” дөнгөж намжиж байтал түүний дүү Чо Хюн Мин нь дахин дуулиан тарьж орхисон юм. Тухайн үед “Korean Air” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг байсан Чо Хюн Мин компанийн зар сурталчилгаа хариуцсан менежерийн нүүр рүү савтай ус шидсэн тухай мэдээлэл гарсан билээ. Уг мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсаны дараа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “танхай” үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг байцаан шалгаж, түр хугацаагаар хорих шийдвэр гаргаж байв.

Талийгаач Ерөнхийлөгч “ууртай” охиныхоо өмнөөс олон нийтээс уучлал хүсч байв. Охидынх нь ааш авирт дургүйцсэн иргэд тус компанийг нэрнээсээ “Korean” гэсэн үгийг хасч, логоноосоо Солонгосын далбааг авахыг шаардаж, гарын үсэг цуглуулах хөдөлгөөн хүртэл өрнүүлж байсан түүхтэй.

Дуулиан үүгээр дууссангүй “ааштай” охидынхоо араас тэдний эх нь дуулианыг үргэлжлүүлсэн юм. “Korean Air”-ийн ерөнхийлөгч агсны гэргий И Мёнг Хи Инчеон хотод баригдаж байсан зочид буудлын барилгын ажилтнуудыг хуруу чичлэн загнаж, зодож байсан төдийгүй тэднээс барьж байсан бичиг цаасыг нь булаан авч, газар тараан шидэж байгаа бичлэг цацагдсан. Түүнтэй хамт ажиллаж байсан ажилтнууд "Захирлын эхнэр өглөөг хараалын үгээр эхэлж, оройг хараалын үгээр дуусгадаг" хэмээн И Мёнг Хигийн зан харилцааг тодорхойлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-24 66.181.171.34

Сэтгэл зүйн хувьд ийм хямралтай хүмүүс бусдыг гүтгэхээс сийхгүй юм байна даа.

Avatar

Зочин 2019-12-24 49.0.212.45

Компанийн засаглал масаглал гэж юу ч байдаггүй, зүгээр л нэг авгай нөхөр хоёрын ажиллуулдаг 8 нэрийн дэлгүүр шиг л эд юм дөө чааваас энэ Корэйн Эйр гэдэг ХХК чинь

Avatar

зочин 2019-12-24 202.9.47.9

Самрын хэрэг,, -д нэг жил өгч байгаа юм бол ,,өгзөгний хэрэг,, -д 10 – ыг өгөх юм байна л дөө ..

Avatar

Иргэн 2019-12-24 64.119.23.129

Манай Одбаярыг менежерээр ажиллуулаарай.

Avatar

Зочин 2019-12-24 203.169.50.8

ХЭРҮҮЛ ХАРААЛЫН БУЗАРТ ГЭР БҮЛЭЭС НЬ ХАМГИЙН ЭМЗЭГ НЬ ӨРТӨЖ ӨВЧИЛЖ, АМЬ НАСААРАА ТӨЛӨӨСИЙГ НЬ ТӨЛЖЭЭ. ИЙМ ХЭВЭЭРЭЭ БАЙВАЛ АХИАД ЭДНИЙ ГЭР БҮЛЭЭС ТӨЛӨӨС ГАРАХ Л БАЙХ …

Avatar

Зочин 2019-12-24 203.91.114.244

aimariiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж