Патрика Стийл: Хүн бүрийн арьс адилхан хуурайшиж хөгширдөг

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Патрика Стийл: Хүн бүрийн арьс адилхан хуурайшиж хөгширдөг

Гоо сайхны ертөнцөд нэвтрээд байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Intra ceuticals” компани Монголд үүд хаалгаа нээсэнтэй нь холбогдуулан “Intra ceuticals” компанийн сургалт хариуцсан менежер, хатагтай Патрика Стийлтэй ярилцлаа.


-Далайн зөөлөн салхи сэвэлзсэн орны бүсгүйчүүдийн арьс зарим талаар арчилгаа бага шаарддаг байж мэднэ. Ядах нь ээ, хуурайшилт нь бага шүү дээ?

-Би Австралийн иргэн. Тэнд хурц  нартай учраас агаар нь их хуурай. Тиймээс хүссэн хүсээгүй хүний арьс хуурайшдаг. Ер нь хүн болгоны арьс хуурайшиж, үрчлээтдэг. Гагцхүү хуурайшихаас сэргийлж чадах төгс аргыг олох гэж хүн төрөлхтөн сүүлийн 200 жил тэмцэж ирсэн. Манай компани гэхэд анх хуурайшилттай тэмцэх аргаа гал тогооны өрөөнд нээж байсан түүхтэй. Тэр үед компани маань жижигхэн салон байлаа. Түүнээс хойш 13 жил өнгөрч. Бид маш богино хугацаанд дэлхийн тавцанд гарч чадсан. Миний хувьд салоныхоо менежер нь байв. Эхэн үедээ зар сурталчилгааг хариуцаж байгаад сүүлд нь багшлах болсон.

-“Intra ceuticals” компани дэлхийн өнцөг булан бүрт салбартай гэхээр таны шавь нарын тоог хэдэн арван мянга гэж төсөөлж байна?

-Миний шавь нар бас шавьтай болцгоосон. Би тэдэндээ ганцхан зүйлийг чин сэтгэлээсээ зөвлөдөг. Хүн өөрийн нүүрэн дэх  толбонд ч сэтгэл хангалуун явдаг байж мэднэ. Тиймээс зөвхөн өөрийнх нь хүссэн үйлчилгээг үзүүлж байж гэж. Үүнийг би өөрийнхөө ажлын туршлагаас олж мэдсэн хэрэг. Манай компани үйлчлүүлэгч нартаа тусгайлан бэлтгэсэн карт өгдөг юм. Үйлчлүүлэгч өөрт нь хандсан асуултад хариулдаг. Түүнийг нь манай угтагч хүлээж аваад таарч тохирох бүтээгдэхүүнийх нь хамт гоо сайханч дээр хүргэж өгдөг. Түүнээс биш гоо сайхан ч арьсыг нь эмч шиг үзээд арьс тань хуурайшсан байна, үрчлээтсэн байна, толботой болж гээд дураараа загнан  үйлчилгээ үзүүлж болохгүй.  Тухайн үйлчлүүлэгч нүдний дор шинээр гарч ирж байгаа жижигхэн үрчлээндээ сэтгэл хангалуун явдаг байж болно шүү дээ.

-Ер нь гоо сайхны  мэс ажилбарт хүн яах гэж ордог юм бэ, таныхаар?

-Өөрт таалагдахгүй байгаа зүйлийнхээ эсрэг тэмцсэн сүүлчийн арга хэмжээ юм. Мэс ажилбар навтгар хамрыг өндөрсгөж, урт эрүүг богино болгож чадахаас биш хуурайшсан арьсанд чийгшилт өгч чадахгүй шүү дээ. Хүний нас залуу байхад арьсан дахь бүх зүйлийн бланс тэнцвэртэй байдаг.  Нас ахих тусам тэнцвэртэй байдал алдагдаж, хуурайшин, үрчлээтэж эхэлдэг. Үүнийг зогсоож чадах цорын ганц арга бол хүчилтөрөгчийн аппаратаар үйлчлүүлэх явдал.

-Дэлхийн нэртэй одууд ганцхан танаар үйлчлүүлдэгийн нууц нь юунд оршиж байна вэ?

-Үйлчлүүлэгчид төрсөн анхны сэтгэгдэл тун чухал. Би шавь нартаа үйлчилгээ үйлчилгээ бас дахиад үйлчилгээ гэж хэлдгийн учир нь энэ. Францын нэртэй хатагтай Версажи манай бүтээгдэхүүнийг өглөөний зүсэм талх адил хэрэглэдэг, салдаггүй атлаа зөвхөн өөрийнхөө гоо сайханчаар үйлчлүүлдэг. Түүний хувьд гоо сайханчийнхаа гарын мэдрэмж, зөөлөн үйлчилгээнд нь зүгээр л дасч орхисон хэрэг л дээ. Түүн шиг миний үйлчлүүлэгч нар надад дасчихсан юм.

-“Intra ceuticals” компанийн бүтээгдэхүүнд арьсыг “инээлгэдэг” ямар нууц жор байна вэ?

-Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг бид ашигладаг. Химийн ямар ч  сайн найрлага бүхий жор бидэнд  хэрэггүй. Нүүр цэвэрлэх хөөсийг гэхэд л модны холтос, хөөсрүүлэгчээ шошноос гаргаж авах жишээний. Орц найрлага бүрийг судалдаг,хянадаг бүхэл бүтэн баг ажилладаг учраас манай бүтээгдэхүүнийг  зургаан долоо хоног хэрэглэхэд үр дүн нь шууд харагддаг. Энэ бол манай компанийн бахархал.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж