Шүүгч асан С.Төмөрбат АНУ-ын "хамгаалалтад" байна

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Шүүгч асан С.Төмөрбат АНУ-ын "хамгаалалтад" байна

Шүүгч асан С.Төмөрбат АНУ-ын "хамгаалалтад" байна

Салхитын мөнгөний ордын авлигын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тун удахгүй тэдгээрээс хэд хэдэн шүүгчид холбогдох хэрэг шүүхэд шилжих юм байна.

Тэдний нэг, АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдсан гэх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат АНУ-ын хамгаалалтад байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Тэрбээр улс төрийн орогнол, эсвэл тус улсад цагаачлах хүсэлт гаргасан байх магадалтай аж. Ийм тохиолдолд тухайн улсын хуулийн дагуу хүсэлт гаргагчийн талаар ямар нэгэн мэдээллийг гадагш задруулдаггүй байна. С.Төмөрбатыг тус улсаас Монголд нь буцаан авчрах талаар АТГ-ынхан ажиллаж буй тухай мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь ямар ч боломжгүй гэдгийг хуулийнхан хэлж байна.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдсан, түүний ээж, гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор шүүгч асан С.Төмөрбат амь насаа аврахыг АНУ-ын талаас хүссэн байхыг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Улмаар Монгол Улс, АНУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй учраас түүнийг Монголд авчрах ямар ч боломжгүй аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж