Жамал Хашоггийг хөнөөсөн таван хүнд цаазын ял оноов

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Жамал Хашоггийг хөнөөсөн таван хүнд цаазын ял оноов

Жамал Хашоггийг хөнөөсөн таван хүнд цаазын ял оноов

Саудын Арабын шүүх сэтгүүлч Жамал Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцон Даваа гариг (2019.12.24)-т таван хүнд цаазаар авах ял оноосон байна. Энэ талаар Эр-Риад хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид мэдээлжээ. Мөн гурван хүнд нийт 24 жилийн хорих ял оноосон байна. Энэ хэрэгт нийт 11 хүн оролцжээ.

Сэжигтнүүдийн дунд Саудын Арабын хунтайж Сауд аль-Кахтанийн зөвлөх байсан бөгөөд "гэмт хэрэгт холбоотой гэх хангалттай нотлох баримт байхгүй" гэсэн үндэслэлээр түүнд ямар ч ял оноогоогүй байна. Мужийн прокуроруудын мэдээлснээр, консул Мохаммед Ибрахим аль-Утейби саатуулагдан шалгагдаж байгаад суллагдсан бөгөөд гэмт хэрэг гарах үед түүнийг дипломат төлөөлөгчийн газарт байгаагүй гэж үзжээ.

Мөн Саудын Арабын Тагнуулын ерөнхий газрын орлогч дарга асан, генерал Ахмед Асирид холбогдох бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх хуралд Хашоггийн хөвгүүд, мөн Туркийн ЭСЯ-ны төлөөлөгчид оролцжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: SKY NEWS ARABIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж