2019 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 10 брэнд

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

2019 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 10 брэнд

2019 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 10 брэнд

“Apple” дараалан долоо дахь жилдээ “Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд”-ийн жагсаалтыг тэргүүлж байна. Энэ жилийн шилдэг 10-т өнгөрсөн оны шилдэг 10 брэндийн ес нь багтсан бөгөөд чансаанд бага зэрэг өөрчлөлт оржээ. Үнэн хэрэгтээ, Фейсбүүк брэнд шилдэг арвын тооноос хасагдсан байна. Нийгмийн сүлжээний энэхүү брэндийн үнэ цэнэ 12 хувиар буурч, 39.8 тэрбум ам.долларт хүрсний улмаас жагсаалтын 14 дүгээр байр руу ухарчээ.

Фейсбүүкийн уналт McDonald брэндэд нэг байр ахих боломж олгож, Дисней шилдэг брэндүүдийн 10 дугаарт бичигдэн, үнэ цэнэ нь 11 хувиар өсч, 44.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ онд Amazon мөн л шилдэг 10 тэргүүлэгчийн нэгд зүй ёсоор багтаж, үнэ цэнэ нь 24 хувиар өсч, 125.3 тэрбум ам.долларт хүрчээ. Хоёр жилийн турш дараалан үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж буй тус брэнд жагсаалтын гуравдугаарт бичигдсэн хэвээр байна. Amazon-ы үнэ цэнэ Apple-ээс нэг их хол зөрсөнгүй, 234.2 тэрбум ам.доллар байжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад үнэ цэн нь бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.

Apple брэндийн үнэ цэнэ есөн хувиар өссөн бөгөөд 8 хувийн өсөлттэй Google-ийнхээс нэг их хол зөрсөнгүй.

Шилдэг 10 брэндийн нэг Coca Cola дөрвөн хувийн бууралт үзүүлж, жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. “Interbrand” компаниас гаргасан “Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд” жагсаалтад багтсан 100 брэндийн нийт үнэлэмж 2001 онд 988.3 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 2.1 их наяд ам.доллар болж өсчээ.

BrandZ өнгөрсөн жил үүнтэй ижил төстэй үр дүнг гаргасан бөгөөд 100 шилдэг брэндийн нийт үнэлэмж 2006-2018 оны хооронд гурав дахин нэмэгдсэн байна.

Хэдийгээр Amazon брэндийн үнэ цэнэ энэ жил 24 хувиар өссөн үзүүлэлтэй ч энэ нь хамгийн хурдан өссөн үзүүлэлт биш аж. Mastercard брэнд 25 хувийн өсөлт үзүүлж, үнэлэмж нь 9.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн Salesforce ихээхэн өсөлттэй байж, үнэ цэнэ нь 24 хувиарр өсч, 8 тэрбум ам.доллар давсан үнэлэмжтэй байна.

ЭНЭ ЖИЛИЙН БУСАД “ХУРДАН ХҮЛГҮҮД”:

  • Gucci: + 23 хувь, 15.9 тэрбум ам.доллар
  • Старбакс: + 23 хувь -аас 11.8 тэрбум ам.доллар
  • Adobe: + 20 хувиас 12.9 тэрбум ам.доллар
  • Visa: + 19 хувь, 10.8 тэрбум ам.доллар
  • Caterpillar: + 19 хувиас 6.8 тэрбум ам.доллар тус тус хүрчээ.

Технологийн салбарын брэндийн үнэ цэнэ өндөр хэвээр байгаа бөгөөд бараг 790 тэрбум долларт хүрсэн байна. Автомашины брэндүүд шилдэг 100-д багтсан бөгөөд нийт үнэлэмж нь 279.3 тэрбум доллар байсан аж.

ЭНЭ ЖИЛ ШИЛДЭГ 100-ГИЙН ЖАГСААЛТАД ШИНЭЭР:

  • Dell Technologies (9.1 сая ам.доллар);
  • Uber (5.7 сая ам.доллар)
  • LinkedIn (4.8 сая ам.доллар) тус тус багтжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: Marketing Charts

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж