"Оддын дайн"-ы шинэ анги цахиур хагаллаа

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

"Оддын дайн"-ы шинэ анги цахиур хагаллаа

"Оддын дайн"-ы шинэ анги цахиур хагаллаа

"Оддын дайн" цуврал киноны есдүгээр анги "The Rise of Skywalker" нээлтээ хийсэн эхний гурван хоногтоо дэлхийн зах зээлээс 374 сая ам.доллар оллоо. Үүний дотор Хойд Америкийн зах зээлээс 176 сая ам.доллар, олон улсаас 198 сая ам.долларын ашиг олсон байна.

Уг кино нь Америкийн зах зээлд өмнөх наймдугаар анги болох "The Force Awakens" ангиасаа даруй 30 хувиар буурсан ашиг олжээ. Гэвч шинэ анги нь одоогоор Хойд Америкийн зах зээлд хамгийн ашигтай кинонуудын нэгээр тодроод байна. Энэ эрчээрээ явбал уг киноны ашиг орлого нэг тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна.

"Дисней" компани энэ жил Frozen 2, Lion King, Aladdin зэрэг томоохон кинонуудыг зах зээлд гаргасан бөгөөд ийнхүү "Оддын дайн"-аар энэ жилийнхээ хаалтыг хийлээ.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж