ТАНИЛЦ: МАН сонгуулийн хуулийг ингэж өөрчлөв | News.MN

ТАНИЛЦ: МАН сонгуулийн хуулийг ингэж өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: МАН сонгуулийн хуулийг ингэж өөрчлөв

ТАНИЛЦ: МАН сонгуулийн хуулийг ингэж өөрчлөв

2015 онд УИХ, орон нутаг, нийслэл болон Ерөнхийлөгчийн хуулиудыг нэгтгэсэн байсныг МАН-ынхан салгаж, өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар батлав. Ингэснээр 2020 оны сонгууль МАН-ын баталсан сонгуулийн дүрмээр тоглохоор болов. Сонгууль бүрийн өмнө эрх барьж буй нам сонгуулийн хуульд мэс засал хийж, өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль баталдаг нь бараг л тогтсон жишиг. Энэ жишгийн дагуу МАН энэ удаад Сонгуулийн хуулиудыг салгах нэрийдлээр өөрчлөлт оруулав. Ингэхдээ тэд сонгуулийн тогтолцоогоо томсгосон 26 тойргоор явуулах бөгөөд мандатын тоо, тойргоо 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох юм. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн шинэ хууль нь 1992, 2008, 2012 онуудад сонгууль явуулж байсан хувилбараар буюу 76 гишүүнийг олон мандаттай томсгосон тойргоос сонгох мажоритар тогтолцоотой байхаар тохирсон. дүүрэг, аймаг бүр тойрог болж, тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг ирэх жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийднэ.

Энэ удаагийн сонгуулийн хуульд эрх баригчид авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, тэр нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох, сонгуулийн сурталчилгааны өдрийг нэмэх, цахим орчныг ашиглах зэрэг бүлэг оруулах зэргээр сонгуулийн хуулийг боловсруулан, батлав. Мөн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тусгасан нь "Цагаан сонголт" хийх боломжийг хязгаарласан заалт байлаа. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ямар заалт, өөрчлөлт орсныг онцлон хүргэж байна.

СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ:

  • 9.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
  • 9.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.

СОНГУУЛЬД ОРОЛЦОХ:

  • 6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
  • 9.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

СОНГОГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ УДАА НАМУУДАД ОЛГОНО:

  • 20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.
  • 20.15.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

СОНГОГЧ ШИЛЖИХ: Нэр дэвшигчийн сонгуулийн менежер, шадар туслагч, сонгуулийн байгууллагын ажилчид санал авахаас 14 хоногийн өмнө шилжиж болно.

  • 24.1.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
  • 24.2.Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
  • 24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН: Иргэний шилжилт хөдөлгөөний сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсооно.

  • 25.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Нэр дэвших эрхгүй: Нэр дэвшигч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг нь хориглоно. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох юм.

  • 29.7.Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.
  • 29.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.
  • 32.2.10.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА:

  • 39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
  • 32.12.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЦАХИМ ОРЧИН АШИГЛАХ: Энэ бүлэг шинээр орж ирж буй.

  • 47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно
  • 47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас
  • 47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас
  • 47.1.3.бусад цахим хуудас.
  • 47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
  • 47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.
  • 47.7.Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна
  • 47.7.1.энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах
  • 47.7.2.энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.
  • 47.8.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.
  • 47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
  • 47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

МӨНГӨН ХАНДИВ: Энэ удаад иргэн, аж ахуй нэгжүүдээс өгөх мөнгөн хандивын хэмжээг нэмэгдүүлжээ. Өмнө нь хувь хүн гурван сая, хуулийн этгээд арван сая төгрөг байсан.

  • 54.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна.

СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ:

  • 82.1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

ДАГАЛДАХ ХУУЛИУД

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

  • “46.4.Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.”

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

  • Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гэх нэг бүлэг нэмж оруулж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR PRADHAN 2019-12-24 129.205.124.17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT. @GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл

Avatar

Дорж 2019-12-24 2.132.80.184

Гэмт хэрэг үйлдэж шүүхийн шийтгэх тогтоолоор дээр үед ял эдэлж, шоронгоос гарч ирэээд, одоо төрийн алба хааж байгаа хүн Их Хуралд нэр дэвшиж болох уу

Avatar

Дорж 2019-12-24 2.132.80.184

Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор дээр үед ял эдэлж байгаад шоронгоос гарч ирэээд, одоо төрийн алба хааж байгаа хүн Их Хуралд нээр дэвшиж болох уу.

Avatar

Зочин 2019-12-24 193.140.36.253

huwi hvnii erhiig boogduulsan huuli hvsehgv baigaa hvnee duguilna gdeg utgagv bas gadaad baigaa mongolchuudiig erh ashigiig shuud hondson huuli

Avatar

Зочин 2019-12-24 192.82.69.82

2008 оны сонгуулиар нэг намын 2 хүн нэг тойрогт хоорондоо өрсөлдөн алалцаж байсан, туйлын буруу хувилбар байсан учраас будлиан үүсч, 7 сарын 1-ний үймээн гарсан байдаг шүү!!!!!

Avatar

Баяр 2019-12-24 64.119.27.112

Хүрэлсүх тэргүүтэй ЖДҮчидийн нам МАХН-аас үхэтлээ айж лидерийг нь нэр дэвшүүлэхгүй байх хуулийг хүчээр баталжээ. Мэхэт мэхэндээ унадаг гэдэг биздээ……

Avatar

зочин 2019-12-24 192.82.71.123

Сонгуулийг ажлын өдөр хийдэг нь монгол шиг ядуу орны хувьд дэндүү тансаглал юм
баяр амралт хоёр ихдээд байна

Avatar

Зочин 2019-12-24 202.9.47.22

3rd

Avatar

Зочин 2019-12-24 202.126.89.163

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 өрөө байрыг 3-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

Avatar

Зочин 2019-12-24 202.131.231.244

нэг сонгогч таалагдсан нэгл хvн сонгож болох уу

Avatar

Зочин 2019-12-24 66.181.178.87

Gunbileg, Amarsaikhan, Baysaa nar dandaa bayan ailiin ohin erguuldeg. zindaanda baigaarai. Amarsaikhan, Baysaa, Gunbileg danda gunig bolson hulgai derem tuuhe yarial. esbel hotsorogdson soziolisimiin onigoo yariad. ene 3 gadaad yaby uzeegui baiy hudlaa tom tom yum yarisan gehude iim bodol setgegdel uldeesen

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-24 76.107.165.63

МАХН-ы рейтинг сонгогчдын дунд 23 хувь болж одоогийн байдлаар нэгд явж байна. Иймээс ЖОНХУУ агаа, ТАРВАГА агаа, МИ овогт найз маань бид цөмөөрөө зөвлөлдөж Энхбаярыг ЖООМ Баасанхүү, Хар кондом Аюурсайхан хоёрыг ашиглан УИХ-д дэвшүүлэхгүй байхаар янаглан хорлож байгаа юм. Гэхдээ болоогүй ээ. Мөдхөн хэдхэн сарын дараа Сонгуулийн Ерөнхий Хороо МАХН-г сонгуульд оруулахгүй байх шийдвэр гаргана. ЗИКА вирус агаа маань энэ санааг надад зөвлөсөн. Энэ ажиллагааг шар кондом Оюунэрдэнэ удирдана.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-24 76.107.165.63

Хүний тархийг туйпуугаар бяц цохиж алаад ялаа эдлээд гарсан С.Эрдэнэ сонгуульд дэвшиж болно, харин ном татваргүй оруулж ирээд ялаа эдлээд гарсан Энхбаяр сонгуульд дэвшиж болохгүй, тархины тураалтануудаа. Манай БҮДҮҮН МАНАН, тэр байтугай ясан толгой Жаргалсайхан хүртэл Энхбаяраас айж байна. Түүнд хэзээ ч эрх мэдэл өгөхгүй. БҮДҮҮН МАНАН-ы угаадасны ноход олигтойхон Энхбаярыг хараагаад өгөөч. Та нар сүүлийн үед угаадсандаа цадаад залхуураад байна уу?

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-24 76.107.165.63

Нефтийн нөөцгүй шахам байж, мөн Орос түүхий эдээр хангахгүй гэж байхад 1.4 тэрбумын өр тавьж бензиний үйлдвэр барина, алтны шороон ордууд үндсэндээ барагдаж байхад өр тавьж 60 тонн алт цэвэршүүлэх үйлдвэр барина, утааг 60 хувь багасгангаа хүхрийн хүчил болон угаарын хийг 2-3 дахин ихэсгэсэн, Хятадаас 150 сая долларын өр тавиад гүүр бариулсан чинь түгжрэл буурсангүй. Одоо Орос, Хятад хоёр байгалийн хийн хоолой, цөмийн хаягдлаа манайд байрлуулбал жаахан сул доллар олчих юм шиг санагдаад байна.

Avatar

Зочин 2019-12-24 150.129.141.195

Хүүхийн засгийн газар Монголд шинэчлэл авчирч байга.Улаанбаатар утаанаас дор хаяад 35% багасгав.Улаанбаатарын өмхий үнэр үгүй болж байгааг хэн ч анзаараагүй гэж үү!
Нефтийн үйлдвэрийн зам харгуй үйлдвэрээ эхлүүлэхэд 100% бэлэн болжээ.Монголчууд бид төмөр замаа тавиад эхэлсэн.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-24 76.107.165.63

Авилгалын загалмайлсан эцэг Энхбаярын дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зассан шүү. Гэхдээ Жонхуу агаа, Тарвага агаа, Ми овогт найз бид нар "Газрын дорхи баялаг ард түмний өмч" заалтын "ард түмний" гэдгийг нь өөрчилчихсөн шүү. Хэхэхэ. Та нар ч ийм зүйл ойлгохгүй л дээ.

Avatar

Зочин 2019-12-24 192.82.69.82

«Адгийн шаарнууд л аргаа барахдаа "Ард түмэн" гэж орилдог юм» гэж Л.Н.Толстой хэлжээ!! "Ард түмний өмч" гэдэг хууль зүйн ухагдахуун байдаггүй, харин төрийн буюу ийтийн өмч болон хувийн өмч гэж л байдаг юм!!! "Ард түмний өмч" гэж заавал хэлэх гээд байгаа бол МУ-ын 3 сая 200 мянган иргэний өмчийг бүгдийг 100% нийлүүлээд л тэгэж хэлбэл хэлэх байх! Гэвч тийм нэр томъёо хаана ч, аль ч улсын хуулинд байдаггүй юм!!!

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-24 76.107.165.63

Маш зөв. Монголын ард түмэн гэж байхгүй. Харин тархины тураалт бэртгэчин хар масс, тэдний дундаас ардчилсан сонгуулиар тодрон гарсан элит авилгачид л байгаа.

Avatar

Зочин 2019-12-24 103.229.121.3

энэ хууль жон хуу болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж