Крымын гүүр Оросын бүтээн байгуулалтын бахархал болсон гэв

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Крымын гүүр Оросын бүтээн байгуулалтын бахархал болсон гэв

Крымын гүүр Оросын бүтээн байгуулалтын бахархал болсон гэв

Оросын эх газрыг Крымын хойгтой холбосон Керченскийн хоолойг дамнуулан тавьсан гүүрний төмөр замын хэсгийг Даваа гариг  /2019.12.23/-т нээлээ. Нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон байна.

Крымын гүүр нь автозам болон төмөр замын гэсэн хосолмол урсгалтайгаар баригдсан. Автозамын хэсэг 2018 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон юм.

Энэхүү гүүр нь Оросын гүүрний инженерчлэл, гүүрний хөгжилд түлхэц өгсөн бүтээн байгуулалт болсныг "Крымский мост" компанийн Хэвлэлийн алба онцлон тэмдэглэж байна. Гүүрний зураг төсөл, угсралт, технологийн шийдэл дан ганц орос инженер, барилгачдын ур чадвараар хийгджээ.

Гүүр барих ажлыг 2016 оны хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн турш нэг минут, нэг цаг тасралтгүй ажилласан аж. Нийтдээ 15 мянган инженер энэ нүсэр төсөлд хувь нэмрээ оруулсан байна.

Өнгөрсөн онд гүүрний автозамын хэсэг ашиглалтад орсноос хойш Оросын эдийн засагт 29 тэрбум рублийн хэмнэлт авчирчээ. Крымын гүүр нь Оросын хамгийн урт гүүрт тооцогдож байна. Гүүрний урт 19 километр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж