Меркель Германыг хамгийн удаан удирдаж буй хоёр дахь удирдагч болов

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

Меркель Германыг хамгийн удаан удирдаж буй хоёр дахь удирдагч болов

Меркель Германыг хамгийн удаан удирдаж буй хоёр дахь удирдагч болов

Германы Канцлер Ангела Меркель тус улсыг хамгийн удаан удирдаж буй хоёр дахь удирдагч болж байна. Өөрөөр хэлбэл тэр ХБНГУ-ын Засгийн газрыг тэргүүлсэн хугацаагаар Конрад Аденауэрийг гүйцэж түрүүлж Хелмут Колийн араас нэхэж байна.

Тэрбээр өнөөдрийн /2019.12.23/ байдлаар энэ албан тушаалыг яг 5144 дэх өдрөө хашиж байгаа бол Германы анхны Канцлер Аденауэр 1949 оны есдүгээр сарын 15-наас 1963 оны аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл 5143 хоног хашсан байгаа юм. Меркель 2005 оны аравдугаар сарын 22-нд Германы Канцлер болж байжээ.

Харин Хелмут Коль 1982 оны аравдугаар сарын 26-наас 1998 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүртэл 5869 хоног энэ албыг хашсан бөгөөд Меркель Колийн амжилтыг давтахын тулд 725 хоног буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 17 хүртэл Канцлерын албан тушаалд үлдэх шаардлагатай байгаа юм. Гэхдээ Меркель дахин Канцлерт нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Telegraph

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж