Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшлов

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч хойшиллоо. Хуралдаанд оролцох гишүүдийн ирц хангалттай бүрдээгүйгээс хойшлоод байгаа юм.

Үдээс өмнөдөө тус байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн цэцээс гаргасан 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэн “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан бол байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох нь зүйтэй хэмээн олонхи нь үзсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбат гишүүнийг санал болгож, Ш.Түвдэндорж гишүүн мөн нэрээ дэвшүүлсэн. Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос  9 нь УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг дэмжиж санал өгсөн бол 8 нь Д.Ганбат гишүүнийг дэмжсэнээр цөөнхийн дэмжлэг хүлээсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж