АНУ-д хоёр мужийг холбодог автозам дээр томоохон осол гарч, нэг дор 69 машин мөргөлдөж, 51 хүн бэртэж гэмтжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа ба ихэнх нь машинаасаа буух үед дараагийн машинд мөргүүлсэн байна.
Уг осол нь Виржиниа мужийн зүүн хэсэгт байдаг Interstate 64 авто замын “Queens Creek” гүүрэн дээр гарсан бөгөөд ослын шалтгаан нь өтгөн манан, мөстсөн замаас болсон байна. Ослын газар дээр байсан гэрчүүдийн мэдээлснээр үзэгдэх орчин маш муу өтгөн манантай дээр нь зам маш их мөстсөн байсан гэнэ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ