Холимог тулааны урлагийн өнөө цагийн шилдэг тэмцээн болох UFC-ийн Fight Night-165 өнгөрөгч амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд Өмнөд Солонгосын Бусан хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн Fight Night-ийн гол тулаан энэ жил 38 настай Америк тулаанч Франкие Эдгар болон 32 настай Солонгос тулаанч “ Солонгос Зомби” хочит Чан Сун Юн нарын хооронд болж, “ Солонгос Зомби” нутаг дээрээ эхний үеийн 03:18 секундэд хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа.
Ийнхүү тэрбээр холимог тулааны карьертаа 16 ялж, тав ялагдсан амжилттай боллоо.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ