З.Баянсэлэнгэ: 10 хувийн урьдчилгааг шийднэ

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ: 10 хувийн урьдчилгааг шийднэ

Ипотекийн зээлийг хэрэгжүүлэх хүрээнд урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох саналыг Засгийн газрын төвшинд судалж байгаа. Энэ ажил ямар шатанд яваа талаар УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ дараах тайлбар хийж байна. Тэрээр “Орон сууцны  ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ. Энэ асуудалтай холбоотой маш олон санал яаманд ирж байгаа.  Өмнөх сайдын үед гаргасан энэ санаачлагыг ажил хэрэг болгож, үргэлжлүүлж  авч явна. Иймд иргэд “Яах бол” гэж  сандрах хэрэггүй. Ажил урагшилж байна, одоогоор албан бичиг боловсруулалт болон гэрээн дээр гарын үсэг зурах л үлдсэн. Таван талт гэрээг байгуулна. Энэ гэрээтэй холбоотой техникийн ажлууд хийгдэж  байна. Зээл олгох арилжааны банкуудтай эцсийн түвшинд ярилцаж шийдвэрлэх асуудлууд бас бий. Гэрээнд гарын үсэг зурах талууд саналаа өгчихвөл хэрэгжээд эхэлнэ. Барилга хот байгуулалтын яамны зүгээс хийх ёстой ажлаа гүйцэтгэсэн. Хөгжлийн банк 2016 он хүртэл батлан даалтын 20 хувийг гаргана. 2016 оноос хойш энэ баталгаагаа арилжааны банкуудаар гаргах уу, Хөгжлийн банкаараа гаргах уу гэдгийг шийдэх шаардлага байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж