Хамгийн олон харилцагч “Токио-2020” олимп үзэх “Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

Хамгийн олон харилцагч “Токио-2020” олимп үзэх “Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян эхэллээ

ХХБанк 2020 онд тохиох 30 жилийн ойгоо угтан 15 харилцагчаа дотнын хүний хамтаар буюу нийтдээ 30 хүнийг хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Токио-2020 олимпын наадмыг үзүүлэх “Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аянаа 12-р сарын 18-аас эхлэн зарлалаа.

Харилцагч Та бүхэн энэхүү урамшуулалт аянд хамрагдсанаар:

  • Зуны олимпын XXXII наадмыг үзэж, Монгол улсынхаа тамирчдыг дэргэдээс нь догдлол дүүрэн зүрхнээсээ дэмжих;
  • Үзэсгэлэнт ФҮЖИ уулыг тольдох;
  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолбортой танилцах;
  • Токио хотын хамгийн өндөр Скай три цамхагтай танилцах;
  • Үнэнч Хачико нохойны хөшөөтэй танилцан, хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар болох Шибүяа гарцаар зочлох зэрэг гайхалтай  сюрприз, дурсамж дүүрэн 6 шөнө, 7 өдрийн аяллын эрхийн эзэн болох боломжтой.

“Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян 2020 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх ба урамшууллын тохирлыг 2020 оны 05-р сарын 01-ний өдөр “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулан тодруулна.

Урамшууллын эрхийг дараах нөхцөлөөр цуглуулах боломжтой:

  • Хадгаламжийн дансанд 100,000 төгрөг нэмэгдэх тутамд 1ш эрх;
  • Хугацаатай хадгаламжийн данс шинээр нээлгэхэд 1ш эрх;
  • Хугацаагүй хадгаламжаа хугацаатай хадгаламж руу шилжүүлсэн тохиолдолд 1ш эрх;
  • Виза карт (2 жилээс дээш хугацаатай) захиалах тутамд картын төрлөөс хамааран 1-3ш эрх;
  • ХХБанкны ПОС машинд уншигдсан 100,000 төгрөгийн болон гадаад улсад уншигдсан 50 ам.доллар, 50 еврогийн худалдан авалт тутамд 1ш эрх;

Та хэдэн ч урамшууллын эрхээр аянд оролцох боломжтой ба өөрт нэмэгдэж буй эрхийн тоог TDB online аппликейшнд УРАМШУУЛАЛ – КАРТ – ТОКИО 2020 УРАМШУУЛЛЫН ЭРХ цэсээс харах боломжтой. Мөн Таны бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл мессежээр очих болно.

ХХБанк сүүлийн 10 гаруй жил Виза интернэйшнлтэй хамтран Олимпын наадмын урамшуулалт аян, хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн ба энэ удаад Олимпод оролцох эрхээ аваад буй Монгол Улсын анхны эмэгтэй Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгийг тэмцээнд оролцоход нь хамтран, дэмжин ажиллахаар болсон билээ.

“Зүрхнээсээ дэмжье”
Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж