“Тэргэнцэртэйгээ Мөнх Сарьдагт авирна”

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

“Тэргэнцэртэйгээ Мөнх Сарьдагт авирна”

“Тэргэнцэртэйгээ Мөнх Сарьдагт авирна”

Зураач, тэргэнцэртэй туялзуур сэлмийн тамирчин Ч.Тунгалагтуяа Мөнх Сарьдаг буюу Саяны нурууны оргилд авирах гэж байгаа аж. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Баргийн хүн тэр бүр гараад байдаггүй Саяны нурууны оргилд гарна гэдэг их зориг болов уу. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Уулын оргил дээр, тэр дундаа Мөнх Сарьдаг (3491м) дээр тэргэнцэртэй хүн гарна гэдэг амьдралд ганц л тохиох боломж. Би тэргэнцэртэйгээ энэ оргилд гарах гэж байна. Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын мастер Г.Өсөхбаяр Тэргэнцэртэй иргэдийн холбоонд хүсэлт тавьж, намайг санал болгосон. Санал тавиут л би шууд зөвшөөрсөн. Одоо надад айдас гэхээсээ илүү хүлээлт л байна. Ринг дээр хүн ялагдах гэж гардаггүй. Тиймээс би заавал оргилд хүрэхийг хичээнэ.

-Тэргэнцэртэй хүн ноён оргил дээр гарсан тохиолдол өөр байдаг уу?

-Мэдэхгүй, өмнө нь тэргэнцэртэй хүн уулын оргилд гарсан гэсэн тохиолдлыг сонсоогүй.

-Хэдийгээр авирах төлөвлөгөөтэй байна?

-Ирэх онд буюу 2020 оны нэгдүгээр сарын дунд үед Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхны (далайн түвшнээс дээш 2800м) оргилд гарна. Дараа нь 2020 оны гуравдугаар сард Саяны нуруунд авирах төлөвлөгөөтэй байгаа. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахлагчтай маш сайхан багтай хамтран ажиллаж байгаа нь нэг талаараа зориг нэмж байгаа. Намайг ууланд авирахад багийнхан маань тусална.

-Орос болон Монголын талаас Саяны нурууны оргил руу нэгэн зэрэг авирна гэсэн үү?

-Орос болон Монголын тал хамтран Саяны нурууны оргил руу авиралт хийнэ. Оросын талаас мөн нэгэн тэргэнцэртэй эмэгтэй авирна гэсэн.

-Сонирхолтой мэдээ дуулгасан танд баярлалаа. Амжилт хүсье.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж