"АПУ"-гийн түгээгч хийж байсан Б.Алтанхуяг гэгч залуу бусдад хорлогдон амиа алдсан хэрэг гарч байсан. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн Д.Пүрэвсүрэн гэгч этгээдэд холбогдох шүүх хурлыг Пүрэв гарагт товложээ.
Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэг гарсан бөгөөд тухайн үед ажлаа хийж яваад ор сураггүй болсон талийгаачийн цогцсыг олон хоногийн дараа цагдаа нар Налайх дүүрэгт уурхайн цооногоос олж, шүүх шинжилгээгээр мөн болохыг тогтоосон юм.
Ямартай ч гэмт этгээд Д.Пүрэвсүрэн “Талийгаачийг хөнөөж цогцсыг нь нүхэнд хийж, машиныг нь унаад Төв аймаг орж, машиных нь дугаарыг нь авч хаяад зугтаасан” гэж хэргээ хүлээжээ.
Т.АНУ