Сүү ХК дахин “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

Сүү ХК дахин “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

Сүү ХК дахин “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг МҮХАҮТ-ын “Энтрепренер-2019” шалгаруулалтаас Сүү Хувьцаат компани МӨНГӨН МЕРКУРИ буюу ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН нэгжээр шалгарлаа. 23 дахь жилдээ зохиогдож байгаа уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог бөгөөд тус шалгаруулалтаас Сүү ХК сүүлийн 4 жил дараалан шилдгээр тодорч байна. Өнгөрөгч 2018 оны хувьд шилдгийн шилдэг “АЛТАН МЕРКУРИ” шагналыг хүртэж, амжилтаа дүгнүүлсэн билээ.

Энэхүү шагналын үнэ цэнэ нь Сүү ХК-ийн зорилго нэгт хамт олны хичээл зүтгэл, эрхэм хэрэглэгчид, монгол үнээний шимт сүүгээ өглөө бүр бидэнд шинэхнээр нь нийлүүлдэг 2500 гаруй малчид фермерүүд, орон даяар бидний бүтээгдэхүүнийг түгээн борлуулж буй хүндэт харилцагч нар, үйл ажиллагааны гол тулгуур багана хөрөнгө оруулагч нарын хамтын ажиллагааны үр шим учир та бүхэндээ ёслол төгөлдөр талархлаа илэрхийлье.

Та бүхний итгэлийг дээдлэн, бид улам их амжилтын төлөө нөөц бололцоогоо дайчлан, хичээн ажиллах болно. Монгол сүүгээр дэлхийг хамтдаа ундаалъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж