Монгол Улсын их сургуулийн шинэ номын сан туршилтаар 24 цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх өдрүүдэд оюутнуудад зориулан 24 цагаар ажиллах гэнэ.
Тус сургуулийн шинэ номын сан өнгөрсөн 2017 оны аравдугаар сарын 5-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх хүчин чадалтай уг шинэ номын сан дотроо хичээлийн анги танхим, лаборатори, музей, кафе, номын дэлгүүр, уншлагын танхим, амралтын хэсэг, дэлгүүр зэрэг оюутнуудын бүхий л хэрэгцээг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог.
Уг номын сан нийт зургаан уншлагын танхимтай. Баруун жигүүрийн 1-4 давхарт номын сан, зүүн жигүүрийн 1-4 давхарт лекц, семинарын анги танхим, тав болон зургаан давхарт лабораториуд байрладаг аж. Цагийн хуваарийн тухайд даваагаас баасан гаригуудад 08.30-20.30 цагийн хооронд амралтын өдрүүдэд бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллаж, ням гарагт амардаг байжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ