Шинэ зам ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Шинэ зам ашиглалтад орлоо

Дорнод аймгийн төв, Хэрлэн зочид буудлын хойгуур тавьсан шинэ зам ашиглалтад орлоо. Замыг орон нутгийн 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Авто агро” компани гүйцэтгэсэн байна. Нийтдээ 180 м урттай 6 м өргөнтэй тус замын гэрэлтүүлэг болон цахилгааны ажлыг МЗА компани хийжээ.

Замын ажлуудыг хийхдээ стандартын шаардлага хангасан явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц байдлаар хийж байна. Дорнод аймгийн хувьд энэ жил хэд хэдэн шинэ зам, уулзвар гарцуудыг хийгээд байна. Тухайлбал, СМУ-н хашаанд, хилийн 0132-р анги руу явах замд, 19-р байрны урд талын авто замыг засварлаж, эхнээс нь ашиглалтад хүлээлгэн өгч эхлээд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж