Өнөөдөр “Буянт-Ухаа 1” хорооллын бяцхан иргэдийг хүлээн авах 120 хүүхдийн ортой 223-р цэцэрлэг өнөөдөр нээлтэй хийлээ.
223-р цэцэрлэг нь хоёр барилгаас бүрдэж байгаа бөгөөд тус бүр хоёр давхар юм. Давхар тус бүрдээ хоёр бүлэгтэй. Нэг бүлэгт 15 хүүхэд хүмүүжих хүчин чадалтай.
“Буянт-Ухаа 1” хорооллын дотоод зохион байгуулалтад нийт 120 хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгыг шийдэж барин, 2014 оны есдүгээр сард улсын комисс хүлээж авчээ. Харамсалтай нь цэцэрлэгийг худалдаж авахад шаардагдах хөрөнгө 2015 оны улсын болон нийслэлийн төсөвт суугдаагүйн улмаас үйл ажиллагаагаа явуулж чадалгүй нэг жилийн нүүрийг үзсэн юм.
Тус цэцэрлэг нь нийт 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 195 хүүхэд хүлээж аваад байна.
Т.ДАВААНЯМ