Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа соёл урлагийн салбарын “Алунгоо” шагнал хүртжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 490 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж, өөрөөсөө 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгүүдийн хүлээн авах танхимыг засч тохижуулсан байна.
Сонирхуулахад, тэрбээр 2013 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд эхний “Итгэлийн танхим”-аа нээж, тус эмнэлгийн 220 ам метр талбай бүхий танхимуудыг нийт 88.9 сая төгрөгөөр шинэчилж, тохижуулж өгсөн. Мөн дараа жил нь ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимийг засч, тохижуулсан.
Түүнээс хойш Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу дахь салбар амбулаторийн хүүхдийн эмчийн өрөө, вакцин тарих сувилагчийн өрөө, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварласан билээ. Хамгийн сүүлд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тасгийг засварлан тохижуулж, найм дахь төслөө амжилттай хэрэгжүүлээд байгаа ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ