Тяньжинд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Тяньжинд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

 

Хятадын хойд нутгийн Тяньжин хотод гарсан хүчтэй дэлбэрэлтийн бууринд цэцэрлэг байгуулах болсныг хотын Биньхай районы захиргаа зарлав.

 

Шинэ цэцэрлэг 34 га газрыг эзлэх бөгөөд одоо гамшигт өртсөн газрын ойролцоо хиймэл нуур байгуулах асуудлыг авч үзэж байна. Өнөөдрийн байдлаар осол гарсан газарт 46 мянган кв,м талбайг зүлэгжүүлжээ.

 

Дэлбэрэлтийн улмаас 170 гаруй хүн амиа алдаж, 20 мянган автомашин дэлбэрэлтэд өртсөн билээ. Мөн сая гаруй хүн орон гэргүй болж, гудамж талбай бүхэлдээ сүйдсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж