“Хүү маань байртай болно гэж баярласан ч 4-хөн саяыг өгсөн”

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

“Хүү маань байртай болно гэж баярласан ч 4-хөн саяыг өгсөн”

“Хүү маань байртай болно гэж баярласан ч 4-хөн саяыг өгсөн”

Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин залуу Ц.Энхмандал 2018 оны тавдугаар сард малаа хариулж яваад түүхэн олдвор олсон байдаг. Тэрбээр сумынхаа гуравдугаар багийн нутаг Билгэх баянбүрд гэдэг газраас шашин, соёлын 34 ширхэг олдвор олж, аймгийн Угсаатны зүйн музейд хүлээлгэн өгсөн юм. Малчин залуу хөдөө малаа маллаж байгаа бөгөөд түүний ээж О.Урангоотой утсаар холбогдож, ярилцлаа.


Та сайхан өвөлжиж байна уу. Хүүтэй нь утсаар холбогдох гээд чадсангүй?

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна. Хүү маань хөдөө гэртээ малаа маллаж байгаа. Манай тэнд сүлжээ барьдаггүй юм. Би сумын төвдөө түр орж ирээд байгаа юм.

-Бидэнд хүүгээ танилцуулахгүй юу?

-Миний хүүг Ц.Энхмандал гэдэг. Одоо 19 настай. Эцэг, эхээс гурвуулаа. Айлын дундах хүү. Хүү маань есдүгээр ангиа төгсөөд л малчин болсон. Ирээдүйд аварга малчин болохыг хүсдэг юм.

-Таны хүүг малаа маллаж яваад түүхэн олдвор олж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж дууллаа. Хэзээ шагналаа гардан авсан бэ?

-Тэгсэн. Миний хүү өнгөрөгч 2018 оны тавдугаар сарын 30-нд хониндоо явж байгаад түүхийн олдвор олсон юм. Тэгээд олсон даруйдаа гэр бүлийнхэндээ хэлж, багийнхаа удирдлагуудад хүлээлгэн өгсөн. Тухайн үед хүү минь ганцаараа хонинд явж байсан. Тэрнээс хойш хүү маань цэргийн алба хаагаад өнгөрсөн аравдугаар сард халагдаж ирсэн. Тэгсэн хоёр хоногийн өмнө /2019.12.20/ аймгийн удирдлагууд хүүг маань хүлээн авч уулзаж, шагнал гардуулсан.

-Хүүг нь соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж 4.8 сая төгрөгөөр урамшуулсан гэсэн. Шагналын мөнгөөрөө юу хийх төлөвлөгөөтэй байгаа бол?

-Хүүг маань иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Соёлын өвийн тухай хууль болоод холбогдох журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал буюу 4.8 сая төгрөгийг аймгийн удирдлагууд гардуулж өгсөн.

Түүхэн олдворууд бараг 100 жилийн өмнөх үеийн дурсгал гэж сонссон. Хүүгийн маань хувьд шагналын мөнгөө чамлаж байсан. Миний хүү байртай болох  байх гэж баярлаж байсан юм. Тэгээд шагналын мөнгөнөөсөө ах, дүү хоёртоо өгөөд өөрийнхөө дансанд хадгалсан байгаа.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ХарамсалтайХарамсалтай
45
БурууБуруу
20
ХахаХаха
20
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж