“Монгол тэмүүлэл” сургууль хууль бусаар шинэ байранд орсон гэв

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

“Монгол тэмүүлэл” сургууль хууль бусаар шинэ байранд орсон гэв

“Монгол тэмүүлэл” сургууль хууль бусаар шинэ байранд орсон гэв

Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөлөөс өнөөдөр /2019.12.23/ мэдээлэл хийлээ. Эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр “133 сургууль нь улсын хэмжээнд дөрвөн ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль. Олон хүүхдийн эрх ашиг яригдаж байгаа тул 133 сургуулийн асуудлаар өнгөрсөн хавраас хойш хөөцөлдсөн. Энэ хооронд судлаад үзэхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдсан сургуулийн барилгыг хууль бусаар “Монгол тэмүүлэл” сургуульд эзэмшүүлжээ. “Монгол тэмүүлэл” сургуулийн хүүхдүүд өдөрт  наймаас  арван цаг нэг ээлжээр хичээллэдэг. Гэтэл 133 дугаар сургуулийн хүүхдүүд дөрвөн ээлжээр хичээллэж байгаа нь тэгш бус юм.

2017 оны зургадугаар сарын 28-ны өдөр гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамж бий. Энэ захирамжид 2014-2017 онд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдсан хичээлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахаар даалгасан байдаг. Гэтэл Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар энэ захирамжаас гурван сарын дараа 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр 196 дугаар тушаал гаргаад манай хорооны хүүхдүүдэд баригдсан барилгыг хууль бусаар “Монгол тэмүүлэл” сургуульд олгосон байна.

2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр улсын комисс 133 дугаар сургууль дээр ажилласан. 133 дугаар сургуулийг комисс хүлээж авсны дараа Боловсролын сайд дахиж улсын комисс хуралдсан мэтээр урьд нь гаргасан 133 дугаар сургуулийн барилгыг “Монгол тэмүүлэл” сургуулийн барилга хэмээн хүлээж авахаар шийдвэрлэсэн байдаг. Бид энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Гэвч “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад одоо хамтарсан тушаал дээр захиргааны хэрэг үүссэн явж байна. Тиймээс “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүд өргөдлөө татаж аваасай гэж хурал хийж байна” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж