Мэт Дэймон: Би жүжиглэхээс өөр зүйл хийж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Мэт Дэймон: Би жүжиглэхээс өөр зүйл хийж чадахгүй

“Марсын иргэн” 3D уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн кино чартуудад тэргүүлж эхэллээ. Тус бүтээл хоёрхон өдрийн дотор 105 сая ам.долларын ашиг олжээ. Энэхүү киноны гол дүрийн жүжигчин Мэт Дэймон “www.justjared.com” сайтад ярилцлага өгчээ.

-Дэлхийгээс өөр гаригт очих ямар байв даа?

-Үнэнийг хэлэхэд тийм ч сайхан байгаагүй. Учир нь Марс зэрэг гаригууд дэлхийгээс хөгжил дутуу нэг л шороонд дунд зогсож байгаа мэт мэдрэмжийг төрүүлсэн. /Инээв/

-Хүүхэд байхдаа сансар судлал, од, огторгуй зэргийг сонирхдог байсан уу?

-Тиймээ их сонирхдог байсан. Аав минь 11 насны минь төрсөн өдрөөр дуран бэлэглэж байсан. Орой болохоор л дурангаа аваад л байшингийнхаа дээвэр дээр гараад суучихдаг байсан. Мөн олон жил сансрын нисгэгч эсвэл харь гаригийн тухай өгүүлэх уран бүтээлд тоглохыг мөрөөддөг байсан.

-Хоёулаа шинэхэн уран бүтээлийнхээ талаар ярилцах уу. “Марсын иргэн” кинонд тоглох ямар байв?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сараас киноны зураг авалтад оролцож эхэлсэн. Мэдээж хэрэг киноны үйл явдал дэлхий бус марс дээр өрнөж буй учир эхнээсээ төгсгөл хүртлээ тааварлашгүй зураг авалтын талбай дээр ажилласан. Эргэн тойрноо сайн харахгүй бол санамсаргүйгээр өөрийгөө гэмтээх эрсдэлтэй. Одны дайралт гэх мэт. Зураг авалт элсэн цөлд олон өдөр үргэлжилсэн. Зураг авалтын дараа миний арьс яг л амьтны арьс шиг болчихсон.

-Энэ киногоор нийгэмд юу хүргэхийг зорив?

-Маргааш дэлхий сөнөхгүй ч хүн төрөлхтөнг сэрэмжтэй байхыг анхааруулсан бүтээл болсон. Мэдээж хэрэг уран бүтээл бүхэн мууг зөгнөх ёсгүй ч ирээдүйд бидний хүлээж буй тэр оньсого мэт зүйлийг уран сайхны аргаар дүрслэн үзүүлэх нь бидний үүрэг.

-Кино трейллер олон нийтэд цацагдахад “Тусламж 140 сая км-ийн цаана” гэж хэлж байсан?

-Тиймээ. Энэ киноны ихэнх хэсэгт би ганцаараа гарна. Тусламж хүлээгээд суух уу эсвэл тусламж ирэхээс өмнө дэлхий рүү буцах руу гэх сонголттой нүүр тулдаг. Америкаас дэлхийн аль улсад очвол 140 сая км болохыг би мэдэхгүй. Хэрвээ чамайг аврах хүмүүс тэр холоос ирэх бол шуудхан амиа хорлосон дээр. Учир нь тэр замыг алхаж, машин унаж туулахгүй гэдийг л мэдэж байна.  Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн учир энэ хүрээд л дуусгамаар байна. Үзэгчид л энэ киног сайн, муу бүтээл болсныг шийдэх байх.

-Хэрвээ жүжигчин болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан вэ. Ер нь жүжиглэхээс өөр ямар зүйлийг сайн хийж чадах вэ?

-Би өвдөлтөөс их айдаг. Хамарнаасаа цус гаргахаас айдаг байсан учир хүүхэд байхаасаа л зодолдохоос зугтаадаг байсан. Ямар мэргэжилтэй болох байсан гэж үү. Мэдэхгүй байна. Би багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан учир өөр зүйл бодож хугацаа алдахаас сэрэмжилдэг байсан. Би жүжиглэхээс өөр зүйлийг хийж чадахгүй. Эхнэр минь ар талыг сайн зохицуулж, хийдэг учир би жүжиглэхээс өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй юм.

-“Марсын иргэн” кино нээлтээ хийсэн даруйдаа жүжигчин Жорж Клуни, Сандра Буллок нарын хамтран тоглосон “Таталцал” кинотой төстэй болсон гэх шуугианд өртсөн. Та энэхүү уран бүтээлийг үзсэн үү?

-Тиймээ үзсэн. Энэ хоёр киног адилхан болсон гэх нь өрөөсгөл ойлголт. Сансрын нисгэгчийн хувцас өмссөн бүхэн адилхан харагддаг гэж үү.

-Танд жүжигчин Робин Уильмсын үхэл хүнд цохилт болсон гэж сонссон?

-Энэ эрхэм энгийн нэгэн байгаагүй. Бидний нөхөрлөл мөнх. Зураг авалтын үеэр уйлах хэрэгтэй болбол би Робинг санадаг. Өнөөдрийг хүртэл би гашуудсаар байна.

-Та амралт авахгүйгээр дараагийн киноны зураг авалтдаа оролцож эхэлжээ?

-Тиймээ. “Bourne” буюу “Хязгаар” кинонд тоглож байгаа. Ирэх оны долоодугаар сарын 29-нд нээлтээ хийнэ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Эх сурвалж: www.shuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж