Бусадтай адилхан байх сайхан гэж үү? Амьдралын мөн чанар амьдрахад тэр дундаа өөрийнхөөрөө, зорилго тэмүүлэл дүүрэн байж сүнсний буюу зүрхний гүнээс урган гарах мөн чанараар өөрийгөө цогцлооход оршдог.
1. Сургуульд заалгасан зүйлсээ яг эсрэгээр хий – бүгдийг өөрөө зохион бүтээ.
2. Бусдын үзэл бодолд бүү анхаарал хандуул – тэд өөрсдйин бодол, айдсанд тулгуурладаг.
3. Бусад тэрслүү хүмүүсийн бүтээлийг судал – тэндээс нь санааг нь хулгайл, хэрэггүйг нь хаяж, хэрэгтэйд нь шимтэн дурал.
4. Өрсөлдөөний талаар март – өрсөлдөх дуртай хүмүүс өөр зам мөрөөр явж байгаа бөгөөд эцсийн эцэст бүх хүн амжилтанд хүрч, өөртөө сэтгэл хангалуун байх боломжтой.
5. Чиг хандлага бол өөрийгөө тодорхойлоогүй хүмүүст л зориулагдсан зүйл.
6. Хийхээс айдаг зүйлсээ байн байн хийж бай. Ингэх нь таны зүрхийг булиглуулж, хөлийг чинь сулруулж байвал энэ зүйлсийнхээ төлөө хичээж ажилла.
7. "Аюулгүй зүйлс хийх огтхон ч хэрэггүй.” ~ John Cage
8. Сахилгагүйтэж, бусниул. Үүндээ баярлаж хөөр.
9. Өөрийн сөрөг талыг талархан хүлээж ав. Өөрийн чинь сөрөг гэж нэрлээд буй зан чанар бол чиний хүч чадлын эх үүсвэр. Тэдгээрийг өөрийн ажил, амьдралд нэвтрүүл. Ил гарга. Уурыг чинь хүргэж буй зүйлсэд онцгой анхаарал хандуул.
10. Өөрийн мөн чанарыг тусгасан, өвөрмөц дуу хоолой, үзэл бодлыг бий болго. Үзэл бодол, санаагаа хичнээн ч айж байсан хамаагүй олон нийтэд илэрхийл. Тэгээд дахин давтан хий.
11. Үзэл бодлын цар хүрээгээ тэл. Гэрээсээ гар. Бусад улс орон, соёл иргэншлүүдтэй танилц. Гайхамшигтэй дэлхийг хэрэн хэсч, өнцөг булан бүрд нь очиж үз.
12. Бусад хүмүүс юу ч гэж байсан хамаагүй амарч, зугаацаж, тоглож наад. Чиний бүхий л гайхалтай шинж чанар, дурсамжууд үүнээс гарч ирдэг.
13. Амьдралын нууцлаг байдал, баяр хөөрийг нээлттэй хүлээж ав.
14. Хийх дуртай зүйлээ олоод, тэрийгээ хийж амьдар.
15. Хайр сэтгэлд ямагт боломж олгож бай.
16. Хэрэв зам мөрөө алдвал алдарсан чигээрээ алдраад, тэр дундаас өөрийгөө олж ав.
17. Бүх зүйлд асуулт тавь.
18. Хамгийн гол нь зүрх сэтгэлээ дага.
“Галзуучууд, нийгмээс өөр хүмүүс, тэрслүү, сахилгагүй, хэв журманд таардаггүй, аливаа зүйлсийг өөрөөр хардаг хүмүүсийн тухайд. Тэд дүрэм журамд дургүй. Тэгээд ойлгомжгүй, тодорхойгүй зүйлсийг хүлээж авдаггүй. Та нар тэд нарыг дэмжиж, эсэргүүцэж, итгэл алдарч, магтан бадрааж, үзэн ядаж, ер нь яаж болно. Хамгийн гол нь та тэднийг тоохгүй байж чадахгүй. Тэд аливаа зүйлсийг өөрчилж чаддаг. Тэд зохион бүтээж, төсөөлж, эдгээж, судалж, бүтээж, урам зориг өгдөг. Тэд хүн төрөлхтнийг урагш нь түлхэж өгдөг. Магадгүй тэд галзуу байх ёстой. Дэлхийг өөрчилж чадна гэж бодож чадахуйц галзуу хүмүүс үнэхээр дэлхийг өөрчилж чаддаг.” ~ Jack Kerouac
Эх сурвалж: keytosecret.blogspot.com