Дэлгүүрээс хулгай хийсэн Мексикийн Элчин сайд огцорчээ | News.MN

Дэлгүүрээс хулгай хийсэн Мексикийн Элчин сайд огцорчээ

Дэлгүүрээс хулгай хийсэн Мексикийн Элчин сайд огцорчээ

Дэлгүүрээс хулгай хийсэн Мексикийн Элчин сайд огцорчээ

Аргентин улсад суугаа Мексик улсын Элчин сайд Рикардо Валеро аравдугаар сард Буэнос Айрес хотын номын дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан билээ. Түүний 10 ам.долларын үнэтэй XVIII зууны Италийн зохиолч, тагнуулч Жиакомо Казановагийн намтар номыг сонингийн цаасанд хавчуулан дэлгүүрээс гарч байгаа камерын бичлэг хэвлэлүүдээр цацагдсан юм.

Тэгвэл тэрбээр өчигдөр /2019.12.22/ эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа зарлажээ. Түүнийг арванхоёрдугаар сарын эхээр эгүүлэн татах шийдвэр гарсан юм. Уг шийдвэрээс хоёрхон хоногийн өмнө мөн Буэнос Айрес хотын олон улсын нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрээс цамц хулгайлаад баригдсан байна.

Эх сурвалж: REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-23 66.181.188.228

зөнөх өвчний шинж тэмдэг илэрхий бна ш дээ

Avatar

зочин 2019-12-23 139.5.219.223

Настай хүн зөнөчихсөн, өвчтэй юм байна хөөрхий дөө

Avatar

оюун 2019-12-23 202.9.40.175

Өндөр настай өвчтэй хүн байн дөө,хөөрхий

Avatar

Зочин 2019-12-23 202.179.24.105

hoorhiig nomiin delgyyriin ezen ni ter nomoo zyger belegleed hel amgyi ogchihgyidee.

Avatar

Зочин 2019-12-23 203.98.76.9

Манай элчин сайдууд ч ялгаагүй дээ, бүр тамхи, хар тамхны хэрэгт холбогдоод байдаг. Гэхдээ огцордоггүй нь харамсалтай

Avatar

зочин 2019-12-23 139.5.219.223

Арай ч дээ. Өөрсдийн хүмүүсээ ингэж доош нь хийдэг, хүний мууд дуртай улс зөвхөн монгол байдаг байх аа.

Avatar

Зочин 2019-12-23 202.179.31.29

BITGII HUTZ HAR TAMHINY NAIMAA ZGEER NEG HULGAI BISH SHU!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2019-12-23 203.91.115.52

Монголд хулгай хийсэн ч сайдаараа хүчин хийсэн ч их хурлын гишүүнээрээ эх орноосоо төрөөс хулгай хийсэн ч албан тушаалдаа хэвээ бүүр дээшээ дэвшээд байна ширнүүд шүү сонгуулиар Ард игэдийнхээ сонгох саналыг хулгай хийж байгаад сонгогдоно тэгээд эрх мэдэлд хүрээд жинхэнэ хулгай луйвраа хийж эхэлнэ дээ ширийн шир ганц удаа ч гэсэн ичдэг болоосой

Avatar

нэгэн зүйл 2019-12-23 103.57.94.75

Алдаагаа засна уу. Уг шийдвэрээс хоёрхон хоногийн өмнө мөн Буэнос Айрес хотын олон улсын нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрээс цамц хулгайлаад баригдсан байна.

Avatar

Зочин 2019-12-23 202.55.188.82

Манайхан бол номын хулгайг хулгайд тооцдоггүй л гэдэг дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж