Аргентин улсад суугаа Мексик улсын Элчин сайд Рикардо Валеро аравдугаар сард Буэнос Айрес хотын номын дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан билээ. Түүний 10 ам.долларын үнэтэй XVIII зууны Италийн зохиолч, тагнуулч Жиакомо Казановагийн намтар номыг сонингийн цаасанд хавчуулан дэлгүүрээс гарч байгаа камерын бичлэг хэвлэлүүдээр цацагдсан юм.
Тэгвэл тэрбээр өчигдөр /2019.12.22/ эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа зарлажээ. Түүнийг арванхоёрдугаар сарын эхээр эгүүлэн татах шийдвэр гарсан юм. Уг шийдвэрээс хоёрхон хоногийн өмнө мөн Буэнос Айрес хотын олон улсын нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрээс цамц хулгайлаад баригдсан байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ