АНУ-ын Аризона мужийн Фоеникс хотоос Массачусетс мужийн Бостон хотын чиглэн нисч явсан Американ Эйрлайнс-550 орон нутгийн зорчигч тээврийн онгоцны ахмад нислэгийн явцдаа биеийн байдал нь гэнэт муудаж, нас барсан хэрэг өчигдөр гарчээ.
Улмаар туслах нисгэгч нь аюулгүй байдлын үүднээс ослын буулт хийсэн байна. Онгоцонд нисэх багийн таван гишүүн, 147 зорчигч байжээ.
Фоеникс хотоос орон нутгийн цагаар энэ сарын 04-ний өдрийн оройн 23.55 цагийн үед хөөрсөн Эйрбус A320 загварын онгоц явах чиглэлээ гэнэт өөрчилж, Нью-Йорк мужийн Сиракюз Ханкүк олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр өглөөний 07.13 цагт ослын буулт хийсэн байна. Одоогоор онгоцны ахмадын үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn