АНУ Сансрын цэргийн хүчин байгуулснаа зарлав

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

АНУ Сансрын цэргийн хүчин байгуулснаа зарлав

АНУ Сансрын цэргийн хүчин байгуулснаа зарлав

Сүүлийн жилүүдэд том гүрнүүдийн дунд сансар судлалын салбарт өрсөлдөөн ширүүсч байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гаригт /2019.12.20/ 2020 оны батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурах ёслолын үеэр АНУ Сансрын цэрэг байгуулж байгаа талаар албан ёсоор зарлажээ.

Тэрбээр "Өнөөдөр нэн чухал мөч тохиож байгаа бөгөөд бид Сансрын хүчин гэх зэвсэгт хүчний шинэ салбарыг албан ёсоор танилцуулж байна" хэмээн мэдэгдэв.

Эх сурвалжийн мэдээлснээр эхний ээлжинд сансрын цэргийн хүчин 200 хүний бие бүрэлдэхүүнтэй, 40 сая ам.долларын төсөвтэй ажиллах гэнэ.

Дашрамд дурдахад, АНУ-ын ирэх жилийн батлан хамгаалахын нийт төсөв 738 тэрбум ам.доллар байхаар баталжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж