ОХУ-ын хилээр гарч байгаа авто машинд олгодог цэнхэр тасалбарыг олгох журам өөрчлөгдлөө. Шинэчилсэн журамд зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд аут баунтын гэрчилгээтэй байх, түүнчлэн жуулчин тээвэрлэх зөвшөөрөлтэй, туслах жолоочын нэрийг заавал мэдүүлэх ёстой гэж заасан байна.
Цэнхэр тасалбар олгох журмыг илүү чангатгаснаар дамчдын гараар орж үнэ хөөрөгдхөөс сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэхүү тасалбарын үндсэн үнэ 15 мянга байдаг. Харин дамчид 700 мянгад хүргэж зардаг байна. Тиймээс Зам тээврийн яам өнгөрсөн гуравдугаар сард Авто тээвэрчдийн холбоонд зохицуулалт хийх үүрэг чиглэл өгсөн. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу цэнхэр тасалбар олгох журам өөрчлөгдөж энэ сарын 12-ноос хэрэгжиж эхлэх юм байна.
Ц.ДАВАА