Э.Бат-Үүл сонгуульд дахин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл сонгуульд дахин өрсөлдөнө

Э.Бат-Үүл сонгуульд дахин өрсөлдөнө

Хотын экс дарга Э.Бат-Үүл 2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/НИТХ/-д хүч үзэхээр болсон нь эрх баригч намынхныг айлгаж, гэр хорооллынхныг баярлуулж эхэллээ.

Тэрбээр нийслэлийг удирдаж байхдаа Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн төлөө олон ажил санаачилж, хэрэгжүүлсэн юм. Жишээ татвал, гэр хороолол барилгажиж болохын бодит жишээг 2012-2016 онд харуулж, 100 айл орчмыг орон сууцны хороолол болгон хөгжүүлж чадсан.  Харамсалтай нь, МАН Засгийн эрхэнд гарснаар гэр хорооллыг барилгажуулах ажил зогсож, 3-4 өрөө байраар сольдог байсан хашааны газар нь байрны урьдчилгаа 30 хувь болтлоо шалдаа буусан. Зарим иргэн хашааны газар нь 00-ын үнэд хүрэхгүй болсныг учирлаж байгаа.

Хотын захиргааг Ханын материалд шилжүүлж, Баянхошуу, 21 дүгээр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, зарим ажлыг эхлүүлсэн ч МАН мөн зогсоосноор өнөөдөр Сонгинохайрхан бусад дүүргээсээ хамгийн хоцрогдсон, хөгжилгүй буурай дүүрэг болсон.

Нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор Смарт карт үйлчилгээ нэвтрүүлж, дамжин суухад үнэгүй зорчдог болохоос эхлээд энэ салбарт хэрэгжүүлсэн ажил олон бий ч бас л МАН унагаасан.

Үдшийн 04.00 цагаас эхлэн хотоо цэвэрлэхээр гэрээсээ гардаг Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын амаргүй хөдөлмөрийг тэр л үнэлж, цалинг нь 1 сая төгрөгт хүргэж,  иргэдийг ухамсартай, соёлтой амьдрахыг сурталдсан хүн нь Э.Бат-Үүл байлаа.

Гэр хорооллынхны зөрчигдсөн эрхийн төлөө эрх баригчдад шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд жагссан хүн  мөн л Э.Бат-Үүл.

Өөрөөр хэлбэл, эрх баригчдад тоогдохоо болиод удаж байгаа 220 мянган өрх түүний фэнүүд нь гэж хэлж болно. "Наран туул" худалдааны төвийн наймаачид Ш.Сайхансамбуудаа хайртай шиг гэр хорооллынхон Э.Бат-Үүлд хайртай болсон.

Тэрбээр 2012 онд Ардчилсан намаас багаа удирдан НИТХ-д нэр дэвшээд хавтгай ялалт байгуулсан туршлага бий бөгөөд ирэх жил ч "шаанс" байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ТэнэглэлТэнэглэл
49
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж