"Хүүхдүүдэд санхүүгийн хичээлийг үнэ төлбөргүй зааж байна"

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

"Хүүхдүүдэд санхүүгийн хичээлийг үнэ төлбөргүй зааж байна"

"Хүүхдүүдэд санхүүгийн хичээлийг үнэ төлбөргүй зааж байна"

“Манай хүүхэд энэ жил их сургууль төгсөх юм. Хонхны баяр тэмдэглэхийн тулд бараг сая төгрөг хэрэгтэй гээд өдөр бүр уйлан дуугардаг боллоо. Хүний хүүхдээс юугаар нь дутаах вэ гээд нөгөө нэхээд байгаа мөнгийг нь өгөх гэхээр хэдэн сарын маань цалин явчих гээд байдаг. Одоо бүр цалингийн зээл авах дээрээ тулчхаад явж байна. Өөр яалтай ч билээ. Ямар хонхны баярт чинь оруулахгүй гэлтэй нь биш. Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд мөнгөний үнэ цэнэ гэдгийг мэдэхээ байчихжээ. Амьдрал дээр гараад мөнгө яаж олох талаар ямар ч ойлголтгүй байгаа хүүхдүүд арга ч үгүй юмуу даа” гэж нэгэн танил маань хэлж байв. 

Хүүхдүүд мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй байгаа нь тэдний буруу биш. Тэдний ирээдүйн ахуй амьдралын талаар анхаарлаа хандуулж чадаагүй нь бид бүхний нийтлэг алдаа гэхэд хилсдэхгүй. Учир нь, ирээдүйн иргэддээ санхүүгийн хүндрэл, мөнгөний үнэ цэнийн тухай ярилцалгүй, өнөө маргаашийнхаа хоол хүнсийг хэрхэн залгуулж, бусдын адил мөр бүтэн, гэдэс цатгалан явуулах гэж зүтгэдэгт л асуудал оршиж буй.

Ээж аав нараас гадна хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг газар болох Ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн боловсрол, хуримтлалын талаарх мэдлэг мэдээлэл олгодоггүйгээс эцэг эх, хүүхдүүдэд дээрхтэй адил олон санхүүгийн хүндрэл гардаг. Тиймээс аливаа үндэстний дархлаа болсон хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлуулах дадал зуршлыг бий болгох нь чухал. Энэ утгаараа хүүхдүүдэд ерөнхий боловсролын хичээлтэй нь уялдуулан санхүүгийн боловсролын талаарх ойлголт хичээлийг үнэ төлбөргүй зааж байна. Энэ бол хичээл хоцрогдлыг арилгах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх чиглэлээр долоон жил үйл ажиллагаа явуулсан “Оюуны чадамж” сургалтын төв юм. Тус төв саяхнаас сургалтын шинэхэн байрандаа нүүн оржээ. Нийт 10 гаруй анги танхимтай, хүүхдүүдэд зориулсан дулаан өнгөлөг орчин биднийг угтав.

Баруун дөрвөн замын Гранд Плаза төвийн хажууд байрлах “Оюуны чадамж” сургалтын төв нь хүүхдүүдийн  англи хэл, математик, нийгмийн ухаан, химийн хичээлийн хоцрогдлыг арилгаж, өөртөө итгэлтэй хүн болж төлөвшихөд нь илүү анхаардаг байна. Зөвхөн хичээл биш амьдралд тулгарч болох санхүүгийн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах тухай, хуримтлалын ач холбогдлын талаар хүүхдүүдэд зааж эхэлснээр сургалтад хамрагдсан хүүхдүүд ч бас хуримтлалтай болж эхэлснийг сурагчид хэлж байсан юм. Тэдний хувьд “Оюуны чадамж” сургалтын төвд хамрагдсанаар сургууль дээрээ ойлгодоггүй хичээлээ ойлгож, бас эцэг эх, багш нарын ярьж өгдөггүй санхүүгийн мэдлэг ойлголтын талаар хичээл заадгийг онцолж байв.

 САНХҮҮГИЙН МЭДЛЭГ, ХУРИМТЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ НЬ ХҮҮХДИЙН НАСАН ТУРШЛЫН БОЛОВСРОЛ ЮМ

“Оюуны чадамж” сургалтын төвийн Гүйцэтгэх захирал М.Хашчулуунтай ярилцлаа.

-Хүүхдүүдийн хичээл хоцрогдлыг арилгахдаа багш нар ихэвчлэн юун дээр илүү анхаардаг вэ?

Манай сургалтад хамрагдаж буй хүүхдүүдээс бид түвшин тогтоох шалгалт авдаг. Нэг ангид зургаан хүүхэд сурдаг учраас багш хүүхэд бүртэй тулж харьцаж, сургалтын явцад шалгалт авдаг. Ингэснээр тухайн хүүхдийн сургалт, мэдлэгийн ойлголтын түвшнийг тодорхойлж болно. Ер нь бага ангийн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их байна.

-Хичээлээс гадна өөртөө итгэлтэй хүн болж төлөвшихөд нь хэрхэн анхаарч, сургалт явуулдаг вэ.  Мөн санхүүгийн боловсролын хичээлийг үнэ төлбөргүй олгож байгаа гэсэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид уламжлал болгон хүмүүжлийн сургалт явуулдаг. Энэ хичээлээр өөрийгөө таньж мэдэх, ирээдүйгээ төлөвлөхөд нь зөвлөгөө өгдөг. Энэ жилээс бид хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох хичээлийг үнэ төлбөргүй өгч байна. Хүүхдийн насан туршийн боловсрол бол санхүү. Тиймээс бид Худалдаа хөгжлийн банк, Хас банктай хамтран сурагчдад санхүүгийн боловсрол олгох, тэр дундаа хүүхдүүдэд хуримтлалын ач холбогдлыг таниулах сургалтыг явуулж байгаа юм. Уг сургалт цаашид хүүхдүүдийн ирээдүйн мэргэжил сонголтод ч эергээр нөлөөлнө. Сургалтуудаа бид бага анги болох ахлах дунд анги гэж ангилж хичээлээ зааж байгаа.

-Бага ангийн хүүхдүүдэд мөнгөний үнэ цэнэ хийгээд хуримтлал, санхүүгийн боловсрол олгоход ямар арга барилаар сургалт явуулж байна вэ?

Бага ангийн сурагчдад тоглоомоор нь дамжуулан санхүүгийн хичээл заадаг. Эцэг эхчүүдийн өгсөн цайны мөнгөний хэдэн хувийг нь зарцуулах вэ гэх зорилго дэвшүүлэх байдлаар хичээлээ заана. Тоглоомын үечилсэн аргаар хичээл заахад хүүхдүүд санхүүгийн мэдлэг ойлголттой болно. Эцэг эхчүүдэд ч бас хүүхдэдээ бүхэл биш задгай мөнгө өг гэж зөвлөдөг. Ингэснээр хүүхэд мөнгийг илүү зөв захиран зарцуулж сурна.  Дунд, ахлах ангийнхны дунд сургалтын төлбөрөө төлөх, ирээдүйд шаардлагатай мөнгөний хэмжээг зорилго мөрөөдөлд нь зориулан хуримтлал үүсгэх тухай хичээл зааж, зөвлөгөө өгдөг. Ингэхдээ банкны ажилтнууд хүүгийн тухай ойлголтыг илүү нарийвчлан зааж өгч байгаа юм.

-Хүүхэд сурахад сургалтын орчин их чухал. Анги танхимын өнгө, үзэмжид хүртэл илүү анхаарал хандуулсан юм шиг санагдлаа. Их дулаахан эерэг мэдрэмж төрж байна?

Манай сургалтын төв Гранд плаза төвийн гурван давхарт ердөө гурван анги танхимтай байсан. Одоо тус төвийн зүүн талд CU сүлжээ дэлгүүрийн хоёр давхарт байрлаж байна. Нийт 10 анги танхимтай болгон өргөжүүлсэн. Танхим бүр агааржуулагчтай, дулаан. Өнгөний хувьд хүүхдийг ядраах оранж, улаан өнгөнөөс зайлсхийж тайвшруулах бор шаргал, шар өнгийг  илүү сонгосон. Хүүхдүүдэд орчин нь их таалагдаж байгаа. Дээр нь удахгүй номын сан ашиглалтад орно. Манай сургалтын төв 150-300 мянган төгрөгийн хооронд. Гэхдээ мөнгө биш сургалтын чанар нь  илүү чухал. Сургалтын төв маань бас П.Н Шастины нэрэмжит Улсын төв  III эмнэлгийн орчимд байрладаг.

-Багш нарын хувьд хэр туршлагатай вэ?

Бид бүхний зүгээс багш нарыг ажилд авахдаа өндөр босго тогтоодог. Тиймээс манай сургалтын төвд 7-15 жил боловсролын салбарт ажилласан туршлагатай багш нар хичээл заадаг учраас хүүхэд бүртэй хэрхэн харилцах, тэдний сэтгэлзүйн онцлог, сурах арга барилд нь тохируулан ажилладаг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж