Италийн дэлхийн алдартай тайзнаа уригдаж, шилдэг дуурийн гоцлоочоор ажиллаж яваа У.Уранцэцэг энэ сард Монголдоо тоглохоор болжээ.
Энэ тухай түүний төрсөн эгч, "Хувьсал" продакшны жүжигчин У.Уранчимэг "Монголын тайзнаа анх удаа дуулах гэж байна…2015.10.18 нд…Lucia di Lammermoor…" хэмээн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Түүнийг их ховор хоолойтой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Калортурний сапрон буюу алтан гургалдайн маш нарийхан хоолой гэж нэрлэгддэг байна. Дуучин бүсгүй маань Итали нөхөртэй. Хоёр улсын иргэн гэрлэхэд заавал нэг иргэншилтэй байна гэж манай хуулинд зааж өгдөг учраас тэрбээр Италийн иргэн болсон юм.
Т.АНУ