Г.Байгалмаа: Өөрөө дэд сайд байгаагүй юу?

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Г.Байгалмаа: Өөрөө дэд сайд байгаагүй юу?

Засгийн газар төсвийн үргүй зардлыг бууруулах, давхардсан албан тушаалыг танах бодлого барьж буй. Энэ хүрээнд 2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа дэд сайдын албан тушаалыг цомхотгохоор болж, тусгасан. УИХ-ын төвшинд дээрх саналыг хүлээн авбал 17 дэд сайд чөлөөлөгдөх ёстой. Гэвч Барилга хот байгуулалтын сайд Г.Байгалмаа дээрх саналд тун дурамжхан байна.

Тэрээр өнөөдөр Сангийн сайд Б.Болорыг Төсвийн байнгын хорооны хуралдаан руу орохынх нь өмнө “Өөрөө дэд сайд байгаагүй юм шиг, дэд сайдын албан тушаалыг цомхотгох чинь юу вэ” гэсэн асуулт тавьж, шинэ Сангийн сайд харин “Би хасаагүй” гэж мэлзэв.

Дэд сайд нарын хувьд шинэ он гараад чөлөөлөгдөх болсон нь тийм ч сайхан санагдахгүй байгаа бололтой. Тэр тусмаа улс төрийн карьер хөөх төлөвлөгөөтэй байсан нэгэнд сонгууль болохын өмнө “хусагдана” гэдэг хүлээн зөвшөөрөхөд амаргүй. Мөн Засгийн газарт хамтарч байгаа намуудын тохиролцоогоор долоон дэд сайдыг шинээр томилох ёстой байсан ч Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа дээрх хүмүүсийг томилохгүй байх шийдэлд хүрсэн нь бас л хүлээлтийг нь талаар болгожээ.

Тэдэнд дунд ч бас улс төрийн карьер хөөх зорилготой нөхөд байсан бололтой юм. Хэдийгээр он гарахад гуравхан сар дутуу байгаа ч сонгуульд өрсөлдөх сонирхолтой нэгэнд бол намтартаа дэд сайд асан гэж бичүүлэх гоё байдаг бололтойдог шүү.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж