Бодибилдинг фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээн өнгөрөгч есдүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо боллоо.
Энэхүү тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүж ганзага дүүрэн ирлээ.
Бодибилдинг 55кг Ч.Мянганбилэг АЛТ
Спорт бие бялдар 175см У.Нямтулга ХҮРЭЛ
Спорт бие бялдар +175см Б.Лхагвадорж МӨНГӨ
Модель +165 Анужин АЛТ
Эмэгтэй атлетик 160см +1 С.Гансаруул ХҮРЭЛ
Эмэгтэй атлетик 160см +2 У.Угалзцэцэг ХҮРЭЛ
Эрэгтэй атлетик Г.Жамц ХҮРЭЛ медаль тус тус хүртлээ.
Т.АНУ