ОХУ-ын Буриад улсад усан спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ арванхоёрдугаар сарын 20-23-ны хооронд зохион байгуулагджээ. Тус тэмцээнд Монгол Улсаас Vista swimming клубийн долоон тамирчин оролцсоноос спортын мастер Ү. Нандин-Эрдэнэ нэг мөнгөн медаль, хоёр хүрэл медаль, спортын мастер Х. Энхзул хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль тус тус хүртсэн бол багийн буухиа төрлөөр Х. Энхзул, Ү. Нандин-Эрдэнэ, Б. Ялгуун, М. Амина нар алтан медалийн эзэд боллоо.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ