Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод арванхоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Казак Кураш бөхийн ДАШТ зохион байгуулагдаж, 33 орны 300 гаруй бөхчүүд эрэгтэй, эмэгтэй 12 жинд ир бяр, уран мэхийг үзүүллээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсын харцага Д.Анар эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд түрүүлэн, дэлхийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолны эзэн болжээ. Мөн -100 кг-ийн жинд аймгийн арслан У. Мөнх-Оргил хүрэл медалийн эзэн болсон байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ