Ч.Улааныг ТБХ-ны даргаар томилохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Ч.Улааныг ТБХ-ны даргаар томилохыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайдаар томилогдсон тул тус байнгын хорооны даргыг шинээр томилох шаардлагатай болсон.

Энэ асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, УИХ-ын гишүүн Ч.Улааныг тус байнгын хорооны даргаар томилуулахыг гишүүд санал нэгдэн, баталлаа.  Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 100 хувийн дэмжлэг хүлээв.

Мөн тус хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.

Дээрх хуулийн төслийн хүрээнд боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт олон улсын буцалтгүй тусламжаар орж ирж байгаа тоног төхөөрөмжийг НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Ингэхдээ энэхүү татварын чөлөөлөлт төсөвт байгууллагад хамаарах юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж