Попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийн отгон гишүүн, Буриадын алдарт дуурийн дуучин К.И.Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагналт Д.Дүйнхэржав сүүлийн үед адуунд дуртай болоод байгаа гэнэ. Урлагт хөл тавьсны буянаар худалдаж авсан болон бэлэгний хэдэн хурдтай болоод амжжээ. Хамтлагийн ахлагч М.Амарсайханы тодорхойлж хэлснээр хэдэн адуу руугаа “Шувуу шиг гүйдэлтэй, цаасан дээр морио уяастай нөхөр” болсон гэнэ.
Саяхан тэрээр эрлийз азарга үнэ цохин авчээ. Энэхүү азаргаа Дундговь аймагт байдаг адуундаа нийлүүлж тавиад ирсэн байна. Тэрбээр “Ирэх сард хамтарсан тоглолт хийнэ. Тэр үеэрээ морины хийморь лундааг харуулсан уран бүтээл толилуулья гэж бодож байгаа” гэсэн юм.
Г.ТУУЛ